Ц.Даваасүрэн: Хариуцлагатайгаар хэлье, бид шахмал түлшээ олон улсын стандартын дагуу хийсэн

Шахмал түлшний чанар, шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Шахмал түлш үйлдвэрлэх түүхий эдийг “Энержи ресурс” компаниас нийлүүлэхээ болино гэсэн мэдээлэл байна. Энэ  үнэн үү?

-Энэ мэдээлэл худлаа. Тавантолгой ордын нүүрс тохирохгүй. “Энержи ресурс” компаниас нийлүүлж байгаа түүхий эд  бол угаасан нүүрс байгаа. Өөрөөр хэлбэл, мидлинг буюу хүрэн нүүрс, коксжих нүүрсийн завсарын бүтээгдэхүүн. Коксжих нүүрснээс гаргаж авч байгаа угаасан нүүрс гэсэн үг.  Угаасан нүүрс нь байгалийн хольц байхгүй тул шахмал түлш үйлдвэрлэхэд тохиромжтой байгаа юм.  “Энержи ресурс” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нүүрс нийлүүлж байгаа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гаргаж байгаа байгалийн нүүрсээр шахмал түлш хийж болохгүй.

-Шахмал түлшинд үнэхээр хүний биед сөрөг нөлөө үзүүлэх бодис байхгүй гэдгийг баталгаатай хэлж чадах уу. Угаартсан дуудлага тасрахгүй байна шүү дээ?

-Би байхгүй гэдгийг нь хэлсэн шүү дээ. Одоо ч хариуцлагатай хэлье. Бид утааг бууруулахын тулд олон улсын стандартын дагуу шахмал түлшээ хийсэн. Мэргэжлийн лабораторын шинжилгээ нь хүртэл гарсан.

-Гэр хорооллын айлын шөнийн тарифыг тэглэх боломжтой юу?

-Утааг бууруулахын тулд зөвхөн шахмал түлш бус эрчим хүчтэй холбоотой зохицуулалт хийсэн. Энэ хүрээнд  42 мянган айлд дөрвөн киловаттын халаагуур залгах боломж бүрдсэн. Энэ жил агаарын чанарт эерэг өөрчлөлт орсон байна шүү дээ. Энэ бол зөвхөн шахмал түлш биш эрчим хүчний тэрхүү зохицуулалт нөлөөлсөн гэж бодож байна.

-Угаарын хий мэдрэгчийг арван нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тараана гэж байна. Энэ ямар үр дүнтэй юм бэ?

-Агаарын бохирдлоос салсан улсуудын жишээг харахад, эхлээд түүхий нүүрс, дараа нь шахмал түлш гэсэн дамжлагаар явдаг юм билээ. Манай улс ч энэ жишгээр урагшилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. хаягдалаар хийх олон улсын стандартаа гаргаад ир.

    0 0 Хариу бичих
    • чам шиг хүмүүс цөөн байгаасай

      1 0