Испанийн шүүх Каталоны удирдагчдад ял оноолоо

Испанийн Дээд шүүх Каталоны салан тусгаарлагчдын есөн удирдагчийг хорих ялаар шийтгэлээ. Тэднийг 2017 онд Каталоны тусгаар тогтнолын төлөөх санал асуулгыг явуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгаж 9-13 жилийн хорих ял оноосон байна. Энэ хэрэгт холбогдсон өөр гурван шүүгдэгчийг буруутай гэж үзсэн ч хорих ялаар шийтгэсэнгүй.

Каталоны  парламент 2017 оны 10-р сарын 27-ны өдрийн хуралдаанаасаа бие даасан Бүгд найрамдах улс байгуулснаа зарласан. Гэвч Испанийн төв засгийн газар санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй орон нутгийн парламентын тогтоолыг хууль бус гэж үзсэн. Улмаар Каталоны  парламентыг татан  буулгаж ээлжит бус сонгууль зарлаж  тусгаар тогтнолыг дэмжсэн удирдагчдыг хууль зөрчсөн, олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн хэрэгт буруутгасан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)