Өнөөдөр болох үйл явдал

08.30 цагт “Туушин” зочид буудал ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулсан дэлхийн их сургуулиудын захирлуудын чуулган болно.

09.00 цагт “Улаанбаатар гранд” зочид буудалд “Төр-иргэний нийгэм: Иргэдийн суурь эрх чөлөөг хамгаалах нь” форум болно. 

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. 

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 129 дүгээр сургуульд агаарын чанарыг сайжруулах бүсийн цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн зуухаар солих ажлын үр дүнг танилцуулна.

10.00 цагт ХӨСҮТ-д Төвлөрсөн ариутгал, Нян судлалын лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авна. 

11.40 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн Т.Хасбаатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Үндсэн хууль зөрчиж буй талаар мэдээлнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайд "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орох иргэдэд батламж гардуулна. 

14.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн байранд ХБНГУ-ын  Билёфёльдийн Их Сургуулийн профессор, доктор Стёфан Мёрл “Популизмын тэлэлт- Ардчилал уу, хямрал уу: Ирээдүйгээ харах харьцуулсан тойм", “ЗХУ дахь авлигын онцлог шинж ба Пост-социализм" сэдвээр лекц уншина.

14.30 цагт МҮХАҮТ-д Олон улсын арбитрчдын өдөрт зориулсан хэлэлцүүлэг болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)