Ядуурлын шалтгааныг судалсан эдийн засагчид Нобелийн шагнал хүртэв

2019 оны Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг АНУ-ын иргэн М.Краймер, Францын иргэн Э.Дюфло, Энэтхэгийн иргэн Абиджит Банерджи нар хүртлээ.Тэд дэлхийн ядуурлыг шийдвэрлэх туршилтад суурилсан арга, боловсролын шинэчлэлийн талаарх бүтээлээрээ алдаршсан юм.

"Шагналтнуудын явуулсан  судалгаа нь даяарчлалын ядууралтай тэмцэх боломжийг мэдэгдэхүйцээр сайжруулж чадлаа. Дөнгөж хоёрхон арван жилийн дотор тэдний туршилтыг шинэ хандлага нь хөгжиж буй орнуудын эдийн засгийг өөрчилсөн” гэж Нобелийн хороо үнэлсэн байна.

А.Банержи, Э.Дюфло нар нь гэр бүлийн хос бөгөөд 2011 онд хамтран бичсэн "Ядуу эдийн засаг: Дэлхийн ядуурлыг бууруулах арга замыг үндсээр нь өөрчлөхүй" ном нь Financial Times, Goldman Sachs-ийн шилдэг бүтээлийн шагналыг авч байжээ.

Шведийн төв банкны 30 жилийн ойгоор 1968 онд бий болгосон, жил бүр Нобелийн санд шилжүүлдэг энэхүү шагналыг  албан ёсны шагнал гэж болохгүй. Учир нь А.Нобель 1895 онд бичсэн гэрээслэлдээ  эдийн засагчдыг дурдаагүй юм.Шагналыг үндэслэгчийн үр сад ч энэ шагналыг дэмждэггүй. 

Шведийн Төв банкны  эдийн засгийн шагналыг голчлон америкчууд авдаг. Энэ салбарын шагналтнуудын дундаж нас нь 67 байна.  2009 оны шагналтан  Элинор  Остром энэ салбарт тэмдэглэгдсэн цорын ганц эмэгтэй юм.

Нобелийн шагнал гардуулах ёслол ирэх арванхоёрдугаар сарын 10-нд буюу Нобель нас барсан өдрөөр Стокгольм хотын филармонийн танхимд болно. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)