Монгол иргэд гадаадын тагнуулаар ажилладаг уу?

Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мэдэгдэл гаргав. Тагнуулын байгууллага тэр бүр мэдэгдэл гаргаад байдаггүй бөгөөд энэ удаагийнх бүр ноцтой буюу монгол иргэдийг гадаадын тагнуулын байгууллага элсүүлэн авч байгаа тухай байсан юм. Уг мэдэгдэлд,

Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, хамтран ажиллахаар тохиролцох, улмаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах боллоо. Ялангуяа тэд манай төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээдийг ашиглах эрмэлзэлтэй байдаг гээд өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийж байсан гадаадын иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан манай улсын иргэдийн үйлдлийг илрүүлж, Төрийн нууц задруулсан гэсэн үндэслэлээр гадаадын иргэн “В”-д 13 жилийн хорих ял, Монгол Улсын иргэн “А”-д 13 жил 3 сарын хорих ял, Монгол Улсын иргэн “М”-д 13 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг мэдээлсэн байсан юм.

Хамгийн сүүлд буюу "Голомт" хотхоны нэгэн орцны үүдийг  нийслэл даяараа бүтэн хоёр цагийн турш ширтсэний эцэст хэдэн хайрцаг бүхий бичиг баримт авч гарсан нь дээрх хэргийн нотлох баримт байсан гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэгвэл үүнээс өмнө эх орноосоо урвасан, төрийн нууц задруулсан гэсэн зүйл заалтаар ямар хүмүүс шийтгэгдэж байсан юм бол.

УИХ-ын гишүүний зөвлөх ял авсан

З.Пагмажав гэх хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2015 оны наймдугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Тус шүүх хурлаас З.Пагмажавыг эх орноосоо урвасан гэм буруутай гэж үзэн 16 жилийн ял оноожээ. Тэрээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажилладаг байх үеэс эхлэн зөвлөхөөр нь ажилладаг байсан аж.

Өнгөрсөн  хугацаанд З.Пагмажав нь Тайвань улс руу Монгол Улстай холбоотой нууцын зэрэглэлтэй мэдээ,мэдээллийг гаргадаг байсан нь тогтоогдсон бөгөөд шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 79.1-ээр буюу Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон гэсэн үндэслэлээр буруутгажээ.

Д.Цахилгаан: Хүүг маань яллахаас илүү улсын аюулгүй байдалд санаа зовж байна

2010 онд ахмад дипломатч Д.Цахилгааны хүү Ц.Жаргалсайхан  УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Төрийн нууцтай холбоотой мэдээллийг гадаад улсад дамжуулсан буюу эх орноосоо урвасан хэргээр яллагдаж, түүнд анхан шатны шүүхээр 17 жилийн ял сонсгосон байдаг. Тухайн үед ТЕГ-ын албаны хүн “Ц.Жаргалсайхан нь Төрийн нууцад хамаарах бичиг баримтыг бусдад задалсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон" хэмээн мэдэгдэж байв. Ц.Жаргалсайхан нь Гадаад харилцааны яамны хойд, урд хөршийг хариуцсан нарийн бичгийн дарга нараар дамжуулан төрийн өндөрлөгүүдийн ОХУ-д хийсэн айлчлалын талаарх баримт бичгийг хууль бусаар удаа дараа авдаг байсан. Түүнийгээ БНХАУ-ын тодорхой албан тушаал хашдаг танилууддаа цахим шуудангаар илгээсэн нь нотлогджээ.

Мөн Ц.Жаргалсайханыг Хятадын тусгай албадтай ямар нэгэн талаараа холбоотой байж болохыг Гадаад харилцааны яамны ажилтан Г.Байгальмаа, Г.Сувдсүрэн шүүх хурлын үеэр нотолж байсан тухай эх сурвалжууд мэдээлж байв.

Хожим нь эл хэргийг Улсын дээд шүүх хянан үзээд  Ц.Жаргалсайханыг эх орноосоо урваагүй, зөвхөн төрийн нууц задруулсан гэж үзээд оноосон шийтгэлийг нь 5 жил хорих ял болгон өөрчилснөөр энэ хэрэг эцэслэгджээ.  Ц.Жаргалсайхан нь Төрийн нууцад хамааралтай баримт бичиг гэж гэж мэдэлгүйгээр  цахим шуудангаар төрийн өндөр хэмжээний айлчлалын хөтөлбөртэй холбоотой мэдээллийг гадаадын байгууллагад дамжуулсныхаа төлөө ийнхүү 5 жилийн ял авсан байдаг. Түүний аав Д.Цахилгаан “Хүүг маань яллахаас илүү улсын аюулгүй байдалд санаа зовж байна” хэмээн тухайн үед ярилцлага өгсөн байсан юм.

В.Нямхандын гэх хэрэг

Үүний дараа  1997-2009 оныг хүртэл ТЕГ-ын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан хурандаа В.Нямханд мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79-р зүйл ангид заасан гэмт хэрэг буюу эх орноосоо урваж, төрийн нууцад хамаарагдах баримт бичгийг задруулсан гэх хэрэгт шалгагдаж эхэлсэн байдаг. Түүнийг Монголд уул уурхайн чиглэлээр ажилладаг, хятад эзэнтэй компанийн хэд хэдэн ажилтантай хоёр жил гаруй хугацаанд харилцаа холбоотой байсныг илрүүлсэн гэдэг. Үүнтэй холбоотойгоор ашигт малтмалын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийн иргэдэд дамжуулж  өгсөн гэсэн үндэслэлээр шалгагдаж байж болзошгүй тухай хэвлэлүүдээр гарч байсан ч холбогдох байгууллагуудаас түүнийг бүтэн хоёр жилийн туршид шалгаж, гурван ч удаа мөрдөн байцаалтад буцаан байж эцэстээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн шүүхээс шийдвэрлэн хурандаа В.Нямхандыг цагаатгасан байна. В.Нямхандыг цагаатгахад улс төрийн маш том дэмжлэг орсон гэх яриа тухайн үед нэлээд гарсан байдаг. Хэрвээ энэ нь үнэний ортой бол чухам яагаад улсын нууц задруулсан хэргийн нотлох баримт цуглуулсан байхад түүнийг цагаатгав гэдэг нь эргэлзээтэй хэвээр үлдсэн юм.

Төрийн нууц задруулсан гэсэн ярианд хоёр ч Хууль зүйн сайдын нэр дурдагдсан байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа Монгол Улсын дотоод хэрэгт хамааралтай мэдээ, мэдээллийг дамжуулсан байсан тухай Wikileaks сайтыг үндэслэгч  Жулиан Ассанж өөрийн сайтдаа байршуулан олон нийтэд хүргэсэн байдаг.

Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Ж.Баатар 2010 онд салбарын сайдаа Гадаадын тагнуулын байгууллагатай холбоо, харилцаатай байж болзошгүй хэмээн тухайн үед ярьж бичиж байсан нь шүүхийн шатанд хүрч генерал төрийн нууц задруулсан гэсэн үндэслэлээр ял авснаар төгсч байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Хувь хүнд хүртэл нууц байдаг. Түүнийгээ дэлгээд байвал хэн ч биш болно биз дээ. Тэнэг хүн л хамаг юмаа дэлгээд эргүүтдэг байх. Илэн далангүй, нээлттэй байна гэдэг нь хамаг нууцаа задлахыг хэлэхгүй л дээ. Хувь хүний хувьд ч, улсын хувьд ч нууц байх ёстой. Түүнийгээ хамгаалдаг байх хэрэгтэй. Тагнуул хийнэ гэдэг нууцыг нь олж авахыг хэлнэ. Монгол улсын нууцыг дэлгэж тагнуул хийсэн бол шууд цаазлах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  2. Хэхэ бас л тэнэг хүн тэнгэрээс ах гэж

    0 0 Хариу бичих
  3. 700 юань авсан гэж ичихгүй хэлдэг сайдын дээлийг нөмрүүлэх хэрэгтэй

    1 0 Хариу бичих
  4. Ялзарсан төр

    0 0 Хариу бичих
  5. ИЙМ УЙВАЙГУЙ УРВАГЧ ЭХ ОРОНОО ХУДАЛДСАН НОВШНУУДЫГ ЦААЗЛААЧЭЭ ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭХГУЙ БОЛ МОНГОЛ ЭХ ОРОНЫГ МИНЬ ЛУЙВАРЧИД ЗАРААД НА АНД ХУРЭЭГУЙ ЕСВЕР НАСНЫ ОХИДЫГ БУЗАРЛААД УЛС ОРОНЫ АЮУЛГУЙ БАЙДАЛ АЛДАГДААД ДУУСЛАА ИНГЭЭД УРВПГЧИД ХУЧИНДЭГЧИД МУНАГЫН ЕВЧЕТНУУДИЙГ ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД СУУЖ БАЙЬАЛ НЭГ ЕДЕР ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХ БОЛЖ БАЙНА УУ

    0 0 Хариу бичих
  6. Эх орондоо ихийг бүтээхгүй ч цэвэр ариун иргэн нь байгаадаа сэтгэл хангалуун байна даа

    5 0 Хариу бичих
  7. 21 zyynii tenegyydiin (ard tyemn ni iim teneg )bolchihson ylas oron chaasaa yabhad berh syy dee!!!!eh oron gedeg ender deedsiin elgii nytagt terj esjiheed eh oronoo heden halmtar chaasnaas bolj nyyz medeelelyyd taraadag tagnyyldaj olj abaad medeeldeg iim hymyys zendee baigaa,bainga eren syrbaljilah ni zyitei!erenhiilegch bainga helseer baigaa bidnii meddegiig gadaadad ochihod bidnees emne medchihsen baidag gej heleed baigaa s dee!!!ylas eh oron dotoroo anhaarzgaa,salagyyd aa!!!

    0 0 Хариу бичих
  8. ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНИЙ ГАЗАРЫН ГЕНАРАЛ , УИХ ГИШҮҮН БАЙСАН МАН -н НЭГ КАЗАХ ГАДАГШАА УРВААД ЗУГТААСАН ТЭР ЯАСАН БЭ . ХИЛИЙН БОЛОН БАТЛАН ХАМГААЛАХ ТӨРИЙН НУУЦ ИХЭЭР МЭДДЭГ БАЙСАН ХҮН ДЭЭ ТЭР УРВАГЧ КАЗАХ .

    6 1 Хариу бичих
    • Жекэй

      0 0
  9. Томыг нь мартаж

    2 0 Хариу бичих
  10. Tureguud suuliin uyed nootoi bgaa tednees bolgoomjlohod iluudehgui shuu!

    2 0 Хариу бичих
  11. Учир мэдэх Төрийн хариуцлагатай албан хаагчид улайм цайм Нууцын гэх зэрэглэлд хамрагдах мэдээ, баримтыг илт гадны сэжиг бүхий хүмүүст дамжуулан өгсөн бол оноох ял тодорхой. Эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэсэн үг. Харин, учир сайн мэдэхгүйн улмаас Төрийн албаны болон ер нь аливаа нууц болон ер нь нууц биш ч гэсэн бичиг баримт, мэдээллийг бараг санамсаргүй байдлаар гадны хүнд дамжуулчихаж магадгүй эрсдэл хүн бүхэнд бий гэж хэлэхэд буруутахгүй байх. Гадаадын тагнуул гэхээрээ л яг гадаадын хүн, аягүй бол хар шилтэй, захаа босгосон урт цувтай, шляп духдуулсан хүн ирээд улайм цайм "тийм ийм мэдээлэл олоод өг" гэхгүй нь лавтай байх. Жирийн монгол найзаар чинь, хамаатан ах дүү саднаар чинь дамжуулж асуусан ч байж болно. Нэг их юм бодолгүй мэдээ гаргаад өгчихөж болно шүү дээ. Тийм учраас манай ТЕГ-ынхан зүгээр нэг мэдэгдэл гаргахаас гадна, яагаад жирийн монгол хүн өөрийн анзааргагүй байдлаас болоод гэнэт Тагнуулч, Эх орноосоо Урвагч болчихож болох вэ гэдэг талаар таниулга, сурталчилгааны арга хэмжээ авч хүмүүст хүргэх хэрэгтэй шүү дээ. Энэ дээр дурдсан нөхдүүд бол харваас Төрийн чухал алба хашдаг байж байгаад мэдсээр байж мэдээ өгсөн байх. Харин, мэдэхгүй явж байгаад тагнуулч болчихгүйн тулд, шоронд мянган жил орчихгүйн тулд ард түмэндээ таниулан сурталчигаа хийх ёстой.

    3 1 Хариу бичих