Улаанбаатар, Нур-Султан хотууд ах дүүгийн харилцаа тогтоов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 10-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүд багтсанаас гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс оролцжээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотын дарга Алтай Сейдирович Кульгинов нар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын хүрээнд Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай, Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай зэрэг бичиг баримтад холбогдох албаны хүмүүс гарын үсэг зуржээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Тэгээд ах нь хэн, дүү нь хэн юм бэ дээ

    0 0 Хариу бичих