Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар салбар бүрийн урт, дунд хугацааны зорилтыг хэлэлцэж байгаа юм.

Тухайлбал, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд тогтмол таван хувиар нэмэгддэг байсан хэрэглээ сүүлийн хоёр жилд үйлдвэрлэл хийгээд нийслэлийн өрхийн хэрэглээнээс үүдэн 10 орчим хувиар нэмэгдэж байгаа. Тиймээс цаашид урт болон дунд хугацаандаа Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хэрхэн хангах, эрчим хүчний тогтвортой байдлыг бий болгох гэх мэт асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Түүнчлэн хуралдаанд Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд оролцож байгаа юм байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Зөвшөөрөл өгөхгүй л бгаа штэ

    0 0 Хариу бичих