НҮБ Хөдөөгийн эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тэмдэглэж байна

НҮБ-аас жил бүрийн аравдугаар сарын 15-ныг Хөдөөгийн эмэгтэйчүүдийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхий нийтийг хамарсан судалгаагаар ажилд орсон гурван эмэгтэй тутмын нэг нь хөдөө аж ахуйд ажилладаг байна. Хөдөө орон нутагт эмэгтэйчүүд түлээ түлш цуглуулах, гар аргаар хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, ус зөөх гэх мэт ахуйн олон ажлыг голлон гүйцэтгэдэг. Ялангуяа хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн 80 хувь нь өрхийнхөө усны хэрэгцээг хангах үүргийг хүлээдэг гэсэн судалгаа байдаг аж. Энэ жилийн Хөдөөгийн эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг "Хөдөөгийн охид, эмэгтэйчүүд уур амьсгалын тогтвортой байдлыг бий болгохын төлөө" гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэж байгаа аж. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, байгалийн нөөцийн менежментээр уур амьсгалын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэхэд хөдөөгийн эмэгтэйчүүдийг дэмжихийг уриалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)