НҮБ-д АНУ ямар хэмжээний өртэй вэ?

Америкийн засаг захиргаа  татвараа төлөхгүй байгаа нь аравдугаар сарын дундаас НҮБ-ыг  хатуу хэмнэлтэд орохоос өөр аргагүй болгож байна.

АНУ олон улсын хамтын нийгэмлэгт татвараа төлөхгүй байгаа нь Вашингтон НҮБ-ын ажлыг бусниулах гэсэн оролдлого хэмээн Оросын Гадаад харилцааны яам мэдэгдэл хийжээ.Аравдугаар сарын 9 -ний байдлаар дэлхийн тавиад орон  энэ жилийн татвараа төлөөгүй байна.

“Татвараа өгдөггүй гол орон нь сүүлийн жилүүдэд АНУ болоод байгаа. Тэдний өр нэг тэрбумаас давсан” гэж ОХУ-ын ГХЯ-ны эх сурвалж хэллээ. 

Аравдугаар сарын 11-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын  туслах Чандру Раманатан тус байгууллагад өртэй орнуудыг нэрлэсэн байв. Нийт 65 орны төлөх ёстой мөнгө нь бараг 1.4 тэрбум долларт хүрээд байгаа аж. Энэ мөнгөний 97 хувийг АНУ, Бразили, Аргентин, Мексик, Иран, Венесуэл, Израиль төлөх ёстой гэнэ.  АНУ нь энэ оны 674 сая, өмнөх жилийн үлдэгдэл  381 саяыг төлөх ёстой хэмээн Раманатан хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)