Монголчууд өнөөдөр Нидерланд, Украйны багуудтай тоглоно

Дэлхийн элсний спортын анхдугаар наадам энэ сарын 11-16-нд Катар улсын Доха хотноо зохион болж байна. Үндэсний олимпийн хороодын холбооны ивээл дор зохиогдож буй энэ удаагийн наадамд дэлхийн 97 улсын 1000 гаруй тамирчид спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж байгаа юм. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байна. Өнөөдөр 18.20 цагаас манай эмэгтэй баг Нидерландын багтай, 20.50 цагаас эрэгтэйчүүдийн баг Украйны багтай тус тус тоглоно.Өчигдөр манай эрэгтэйчүүдийн баг Намибын багийг 21:12-оор, Йорданы багийг 22:10-ын  харьцаагаар буулгаж авчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Anand uneheer cool bnaa

    0 0 Хариу бичих