Эмэгтэй зохиолчид Бүүкерийн шагнал хүртлээ

Их Британийн утга зохиолын Бүүкерийн шагналыг энэ жил хоёр эмэгтэй зохиолчид олголоо. Тухайлбал, Маргарет Эйтвуд "Гэрээслэлүүд" бүтээлээрээ харин Бернардин Эваристо "Охид, эмэгтэй, бусад нь "романаараа утга зохиолын салбарын нэр хүндтэй шагналыг хүртжээ.

Энэ жил 79 настай Маргарет Эйтвуд хамгийн өндөр насандаа Бүүкэр хүртсэн зохиолч болж байгаа бол Эваристо анхны өнгөт арьст шагналтан болж байна.Тэд 50 мянган фунт стерлингийн урамшууллыг хуваана.

Бүүкерийн шагналд энэ жил Люси Эллманн, Чигози Обиома, Салман Рушди, Элиф Шафак зэрэг томоохон зохиолчид нэр дэвшсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)