Цахилгааны шөнийн тариф тэглэхэд 10 тэрбумыг төсөвлөжээ

Түүхий нүүрсийг хориглох Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулан цахилгаан халаагуур, мод, модон материалыг гаалийн албан татвараас чөлөөлөөд байгаа.

Тэгвэл цахилгааны шөнийн тарифийг тэглэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Засгийн газарт санал оруулаад байна. Цахилгааны шөнийн тарифыг тэглэхээр 2019 оны төсөвт 10 тэрбум төгрөгийг суулгасан байгаа аж.

 Цаашид эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх тул цахилгааны шөнийн тарифийг тэглэхэд 23 тэрбум шаардлагатай байгаа тооцоо гарсныг тус хорооныхон УИХ-ын гишүүдэд танилцуулахдаа онцолж байв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)