"Улаанбаатар" олон улсын кино наадам нээлтээ хийлээ

11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр “Тэнгис” кино театрт  нээлтээ хийлээ. Улаанбаатар хотыг соёл, урлаг тэр дундаа кино урлагаар дамжуулан олон улсад сурталчлах, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан уг наадмыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн наадам нь нийслэлийн 380 жилийн ойтой давхцаж байгаа тул нийслэлийн ЗДТГ-аас санхүүжүүлсэн бөгөөд энэ жил есөн орны 18 кино бүтээлийг үзэгч олонд толилуулах юм байна.

Энэ сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй  тус кино наадмын нээлтийн киногоор 2019 оны Венецийн Олон улсын кино наадмын шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшсэн Францын кино найруулагч Фабиен Бертодын “Ер бусын ертөнц” уран сайхны киног үзэгчдэд хүргэжээ. “Улаанбаатар”  кино наадмын хөтөлбөр нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форм, сургалт гэсэн таван хэсгээс бүрдэж байгаа юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)