Монгол эрдэмтэд угаарын хийн мэдрэгч бүтээжээ

Засгийн газраас угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргаад байгаа билээ. Ингэхдээ гаднаас хэдэн арван сая төгрөгөөр худалдаж оруулж ирэхээр ажиллаж байгаагаа хотын дарга мэдэгдсэн.

Тэгвэл энэхүү төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломж байгаа юм. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд MQ-7 мэдрэгчийг ашиглан агаар дахь угаарын хийг хэмжин зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг хэмжилтийн туршилтын загварыг зохион бүтээгээд байна. Энэхүү төхөөрөмж нь LCD дэлгэц дээр угаарын хийн хэмжээг “PPM” нэгжээр харуулах бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс их үед дуут дохио өгөх юм. Тус төхөөрөмж нь микроконтроллерын удирдлагатай бөгөөд босго утга болон горимыг шаардлагад нийцүүлэн программчлан тухай бүрд өөрчлөн, сайжруулах боломжтой. Монгол эрдэмтэд өөрсдөө программчлах тул утгыг өөрчлөх, засварлах зэрэг олон давуу талтай байх юм.  

Түлш дутуу шаталтын үед угаарын хий CO үүсгэдэг. Энэ хий нь өнгө, үнэргүй учраас хүнд мэдрэгдэхгүй тул хүмүүс “угаартаж” амь насаа алдах хүртэл аюул учирч байна. Тиймээс угаарын хийн хэмжээг хэмжих, аюулыг урдчилан мэдэхийн тулд тусгай мэдрэгч багаж ашиглах шаардлагатай. Хэрвээ төр засгаас дэмжлэг үзүүлбэл энэхүү төхөөрөмжийг заавал гаднаас оруулж ирэх бус Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой  гэдгийг эрдэмтэд хэлж байна.    

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Тэгээд хийгээд өгчих л дөө! Хөөрхийс үхээд байна!!!

    0 0 Хариу бичих
  2. Хаха. Шаа шаа. Урдаас авчраад л дээр нь хэвлэцэн байнашд. За сайнаар бодъё. Манайхан нэг дор олноор үйлдвэрлэж чадахгүй. УБ хотын айл өрхийх бүрэн хангана гэвэл энэ жилдээ дуусахгүй байлгүйдээ!

    0 0 Хариу бичих
  3. Зохиогоод байх юм байхгүй, ямар юмны чинь эрдэмтэн,, ха ха ,ALIEXPRESS дээр захын хүүхдүүд угсарчихаж чадах хорт утаа, угаарыг мэдрэгч багажын хийцийн цуглуулга кит-үүд 3доллараар зарж байгаа. Бүү өөрсдийгөө хуурцгаа

    0 0 Хариу бичих
  4. Юм л бүх зүйлийг гадаадаас авдагаа болих хэрэгтэй.Монгол эрдэмтэн инжeнeрүүдийнхээ оюун ухааныг ашиглаач дээ.

    0 0 Хариу бичих
  5. Мөнгө угаах хэрэгслэл болгож гадаа руу захиалж байхаар моннол эрдэмтдээ дэмжиж хөрөнгө мөнгийг нь хангалттай гаргаж өгөөд даруй ард түмэндээ өгмөөр юм хүмүүс энэ түлшинд чинь дасан зохицохгүй алтан амиа алдаж байна

    0 0 Хариу бичих
  6. Монгол залуусынхаа оюуны хөдөлмөрийг үнэлэх цаг болсон байна. Монгол хүн ухаантай, хөдөлмөрч шүү.

    0 0 Хариу бичих
  7. Place: Unnamed Road, Mongolia Khangal Country: Mongolia үз

    0 0 Хариу бичих
  8. Гол нь үнэ нь гадныхаас хямд байх хэрэгтэй шүү.

    0 0 Хариу бичих
  9. Манай эрдэмтэд мундаг шүү дотоодоо хийж байгаазүйлдээ ЗГ аасдэмжлэг ѳгѳх хэрэгтэй гадаадаас авч гадагшаа валют урсгах шаардлагагүй дотоодын үйлдвэрлэлээ дэмжье эрдэмтэдээ урмаар тэтгэж урамшуулъя

    3 0 Хариу бичих
  10. Зөв дөө.Ингэж сайхан дэмжээд өгвөл их юм гарна даа.Баяр хүргэe эрдэмтдээ.Хүний нохой идэхээр.өөрийн нохой ид гэдэг үг одоо л төрийн томчуудад суулгамаар байна даа

    1 0 Хариу бичих
  11. Erdemted maan hiij chadna ted nartaa itgeed hiilgeh ny zev

    1 0 Хариу бичих
    • МАНАЙ ЭРДЭМТЭД УТААНЫ ЭСРЭГ ЯМАР Ч ДОРВИТОЙ БҮТЭЭЛЧ САНАЛ САНААЧЛАГА ХИЙГЭЭГҮЙ АИЙЖ ЧАДАХГҮЙ ГЭДГЭЭ ХАРУУЛСАН..ТЭР ШУА- Н ЕРӨНХИЙЛӨНЧ НӨХӨР ЗГ- Т ГЭРЭЭ САЙН ДУЛААЛ ГЭЖ САНАЛ ОРУУЛСАН ТООХГҮЙ БНА УХААНЫ ЮМ ЯРЬЖ БНА ЛЭЙ...ИЙМ ХҮМҮҮСЭЭС ЮМ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ...ХЭРВЭЭ УТАА МЭДРЭГЧ БҮТЭЭСЭН ЮМ БОЛ АЛЬ ХЭдИЙН НЭВТРҮҮЛЭХ ЦАГ БСАН..ОДОО ХЯТАДААС ОРУУЛЖ ИРЭЭД MADE MGL ГЭСЭН ЦААС НААЖ ЦАВЧАА ХИЙХЭЭ Л БОДОЖ ОЛЖ...ЯГ ӨНӨӨ МОНБААС ШИГ...ХОТЫН ДАРГА УРД ЗҮГЭЭС ШУУД ҮЙЛДВЭРЭЭС ГЭДЭГ ГЭДЭГ ЧИНЬ ОНОНО...ШҮҮ

      0 0