АНУ Туркт эдийн засгийн хориг тавилаа

АНУ Сирид цэрэг оруулсан Турк улсад эхнийхээ хоригийг тавьжээ. АНУ-ын Сангийн яамны албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна. Хоригт Туркийн Батлан хамгаалах болон Эрчим хүчний яам багтсан байна. Мөн Туркийн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан Халуси Акар, Эрчим хүчний сайд Фатих Донмез, эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын орлогч дарга Сулейман Сойлу нарын гурван албан тушаалтныг хоригт хамруулсан байна. Сангийн сайд Стивен Мнучиний хэлснээр бол одоо тавигдаж байгаа хориг нь Туркийн эдийн засагт бодитой нөлөө үзүүлж чадах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)