Ирэх сарын 1-н хүртэл Налайхын түр замаар зорчихыг жолооч нарт санууллаа

Гачууртын  уулзвараас  Налайх- Чойр хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна. Ирэх сарын 1-нд замын зорчих хэсгийг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. 

Налайхын замд жилдээ 200-300 орчим осол гардаг. Эвдрэл ихтэй замыг шинэчлэх, өргөтгөх ажлыг өнгөрсөн хавар эхлүүлсэн. Хуучин 2 эгнээ 7 метрийн өргөнтэй замыг өнөөдөр  2 урсгалтай 4 эгнээтэй болгон өргөтгөж шинэчилж байна. Ирэх сард эхний ээлжинд зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээнэ. Харин ирэх жил гэрэлтүүлэг, явган хүний  болон дугуйн зам зэрэг дагалдах бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэх юм байна.

Замыг стандартын дагуу том оврын болон хүнд даацын авто машин зорчих боломжтойгоор барьж байна. Замын нийт зузаан 70 см. Мөн замын дунд  хамгаалалтын тусгаарлах  бетонон  зурвасыг байрлуулжээ. Ингэснээр зам тээврийн осол гарах эрсдэл хувь буурна гэж тооцоолжээ. 

НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр “Налайхын 20.9 шинэ авто зам доогуураа нийт 39 борооны усны туннель хоолойтой. Мөн мал амьтны нэг гарц, авто замын хоёр том туннелтэй, ямар нэгэн огтлолцолгүй дөрвөн эргэлттэй гэсэн зохион байгуулалттай” гэв.

Замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг БНХАУ-ын 36.2 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Хятадын талаас нэг компани гурван монгол компани хамтран хоёр ээлжээр 24 цагаар ажиллаж байгаа аж. Замын ажил одоогоор саадгүй үргэлжилж байна. Харин жолооч нар ашиглалтад ороогүй баригдаж байгаа замаар явж, бэрхшээл учруулж байгааг албаныхан хэлж байна. Иймээс ирэх сарын 1-н хүртэл  зөвхөн түр замаараа зорчихыг санууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хурдан нээгээчээ гадаадад бол наад зам чинь аль хэдийнээ ашиглалтанд орчихсон Оруулж чаддаггүй бол шороон замаа услаачээ Саарал ус ашиглаж услаад байгаа гэсэн хаана байна ийм 2 хооронд ажил хийсэн нэр зүүж яадаг байнаа

    1 0 Хариу бичих