НӨАТ-ын супер шагналын эзэн 80 сая төгрөг хожино

НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 20-ны ням гарагт 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн урамшууллын сугалааны супер шагналын эзэн 80 сая төгрөг хожино. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)