Төв аймагт шинэ авто буудал ашиглалтад орлоо

Төвийн бүсийн тулгуур төвд автотээврийн шинэ бүтээн байгуулалт “Төв авто буудал” нээгдлээ. 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас сүүлийн гурван жилийн хугацаанд стандартын шаардлага хангасан автобуудал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилга байгууламжийг орон нутагт үе шаттайгаар барьж, байгуулан үйлчлүүлэгчдийн тав тух, аюулгүй байдлыг бүрэн ханган, нийт 6 аймагт автотээврийн төвийн барилга байгууламжийг ашиглалтад оруулж буйгаа Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон онцлон хэллээ.


Төв аймагт ашиглалтад орж буй энэхүү барилга байгууламж нь өдөрт 700-1000 иргэнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд эмчийн өрөө, эмнэлгийн анхан шатны туслаж үзүүлэх өрөө, ая тухтай хүлээлгийн өрөө, эх хүүхдийн амрах өрөө, ачаа тээш хадгалах өрөө гэх мэт нийт 337 м2 бүхий 3-р зэрэглэлийн стандартын дагуу баригдсан жишиг автовокзал бөгөөд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригджээ.

“Улаанбаатар-Төв аймгийн Зуунмод” чиглэлд энэ оны эхний наймдугаар сарын байдлаар нийт 117,808 зорчигч үйлчлүүлсэн бөгөөд энэхүү автобуудал ашиглалтад орсноор зорчигч урсгалын тоо жилээс жилд нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байв. Мөн стандартын дагуу баригдсан гадна талбай нь 45-50 тээврийн хэрэгслийн зогсоолтой тул аймаг доторх таски болон нийтийн тээврийн үйлчилгээг иргэд, зорчигчид тав тухтай,түргэн шуурхай хүртэх нөхцөл боломж ийнхүү бүрджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)