Өрхийн эмнэлгүүдэд томуугийн вакциныг хуваарилж эхэлжээ

Өрхийн эмнэлгүүдэд томуугийн вакциныг хуваарилж эхэлжээ.

Одоогоор өрхийн эмнэлэг тус бүрд 15 ширхэг хүн тун вакцин тараасан байгаа бөгөөд эхний ээлжинд жирэмсэн эмэгтэй болон хэвтрийн өндөр настнуудад хийхээр төлөвлөж байгаа гэж Баянгол дүүргийн “Ачит гар” өрхийн эмнэлгийнхэн хэллээ.

Харин өндөг, тахианы махнаас харшилтай, сүүлийн нэг сар вакцинд хамрагдсан хүмүүст томуугийн вакциныг хориглодог байна. Вакцин хийлгэсэн бага насны хүүхдүүдийн хувьд дааруулахгүй байх, шингэн бүлээн зүйлийг сайн уулгах шаардлагатайг эмч нар зөвлөж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)