НИТХ хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдааныг энэ сарын 29-нд хуралдуулахаар товложээ. Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулсан энэхүү Хүндэтгэлийн хуралд нийслэлийн үе үеийн удирдлага, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцох юм байна. 

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны ойг 1994 онд анх тэмдэглэж эхэлжээ. Тухайн жил нийслэлийн 355 жилийн ойг НИТХ-ын шийдвэрээр өргөн дэлгэр тэмдэглэж байсан аж. Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын сүлдэт хуур цэнгүүлэх, Улаанбаатар хот шав тавьсан газар Хүн чулууны хонхор дахь мэлхийт хөшөөнд цэцэг өргөх зэрэг арга хэмжээ болно.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)