Монголын шигшээ баг Киргизтэй тэнцүүхэн өрсөлдөж ялагдал хүлээлээ

ДАШТ-ий урьдчилсан шатны гурван тоглолтыг амжилттай давсан Монголын үндэсний шигшээ баг дөрөв дэх тоглолтоо өчигдөр Киргизийн эсрэг хийж 2:1-ээр ялагдал хүлээлээ.

Монголын шигшээ баг 2017 оны арванхоёрдугаар сард "Цунами цом" нэртэй тэмцээнд Киргизтэй таарч 3:0-ээр ялагдал хүлээж байв.

Дэлхийн чансааны 183-т бичигддэг Монголын шигшээ баг мөн чансааны 97-д бичигддэг Киргизийн шигшээ багтай тэнцүүхэн тоглолт үзүүлж ялагдсан. 

Ийнхүү Киргизийн шигшээ баг хожсоноор 6 оноотой болж, гоолын зөрүүгээр Японы шигшээ багийн ард хоёрдугаар байранд бичигдэж эхлэв. Харин Монголын шигшээ баг ялагдал хүлээснээр 3 оноотойгоор хүснэгтийн дөрөвдүгээр байранд Мьянмарын шигшээ багийн дээр бичигдэж буй юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)