Япон Тажикстаныг хожиж, хэсгээ тэргүүлж эхэллээ

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн бүсийн F хэсгийн хоёр тоглолт өчигдөр боллоо. Эхний тоглолтод манай улсын шигшээ баг Киргизстаны багийг талбайдаа хүлээн авч 2:1-ээр хожигдсон. Тэгвэл энэ тоглолтын дараа Тажикстаны баг Талбайдаа Японы багтай тоглож, 0:3-аар хожигджээ. Ингэснээр Японы баг есөн оноотой хэсгээ тэргүүлж эхэллээ. Араас нь зурган оноотой Киргизстан, Тажикстаны багууд бичигдэж байна. Монголын шигшээ баг гурван оноотой хэсгийн дөрөвдүгээр байрт яваа юм.  

“F” хэсэг

2019.10.15

Монгол - Киргизстан — 1:2 (0:2)

Тажжикистан – Япон 0:3

Тэмцээний явц

1. Япон — 9 оноо (+11)
2. Кыргызстан — 6 оноо (+8)
3. Тажикистан — 6 оноо (-1)
4. Монгол — 3 оноо
5. Мьянмар — 0 оноо

Үлдсэн тоглолтууд

5 тойрог, 2019.11.14

Киргизстан - Япон

Мьянмар - Тажикистан

6 тойрог, 2019.11.19

Киргизстан - Тажикистан

Мьянмар - Монгол

7 тойрог, 2020.03.26

Япон - Мьянмар

Тажикистан - Монгол

8 тойрог, 2020.03.31

Мьянмар - Киргизстан

Монгол - Япон

9 тойрог, 2020.06.04

Киргизстан - Монгол

Япон - Тажикистан

10 тойрог, 2020.06.09

Япон - Киргизстан

Тажикистан - Мьянмар


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)