Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ

Энэ оны эхний есөн сард ажилгүй 58.7 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 6000 хүнээр буурсан тоо юм байна. Зөвхөн есдүгээр гэхэд сард 7281 хүн ажилд орохоор шинээр бүртгүүлсний 58 хувь нь ажлаасаа чөлөөлөгдсөн байжээ. Тэгвэл ажилд зуучлагдаж орсон иргэдийн тоо  өнгөрсөн оныхоос 1000 гаруйгаар өссөн байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)