Баянхошуунд агаар их бохирдолтой байна

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа. 

Тэгвэл Agaar.mn цахим хуудсанд мэдээлснээр өнөөдөр 09.00 цагийн байдлаар нийслэлийн долоон цэгт агаар бага зэргийн бохирдолтой гэж гарчээ. Харин Нисэх орчимд бохирдолтой, Баянхошуу орчимд агаар их бохирдолтой гарсан байна.

Түүнчлэн Амгалан, Нэгдүгээр хороолол,100 айл орчимд агаар хэвийн гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)