16 настай хоёр хүүхэд 4 автомашин хулгайлсныг илрүүлжээ

Тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтыг эрчимжүүлэн орон нутгаас нийслэл рүү орж ирж байгаа тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалтыг явуулснаар хулгайн гэмт хэрэг, зөрчил, тээврийн хэрэгслийн хулгайлсан гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баруун аймаг руу салдаг байнгын хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч З.Мөнхбат нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс иргэн Г-ын эзэмшлийн "Hyundai Verna" маркийн автомашиныг 16 настай Б, Э нар нь бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлсэн.

Дээрх автомашины хулгайн гэмт хэргийг үйлдсэн Б, Э нар нь Сонгинохайрхан дүүргээс 3, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1 тээврийн хэрэгслийг тус тус хуйлгалсан 4 удаагийн үйлдэлтэй эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болохыг шалгалтын явцад илрүүлсэн байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, камерын хяналт бүхий авто зогсоолд байрлуулж, хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. НЭГ ЗУЙЛИЙГ ЭНЭ ДАШИРАМД СОНОРДУУЛЬЯА СХД ИЙН 19 Р ХОРОО 1.2 Р 58 Р БАЙРНЫ ГОЛ ШИНЭЭР КАМЕР ТАВЬСАН БАЙГААД БИД СУУГЧИД БАЯРТАЙ ТАЛАРХАЖ БАЙГАА ГЭТЭЛ ЭНЭ ГОЕ КАМЕР НЬБУТЭН 360 ГРАДУУС ЭРГЭЛДЭЖ АЖИЛДАГ ЮМ БИЛЭЭ ЭХЛЭЭД ЭРГЭЛДЭЭД САЙН АЖИЛЛАЖ БАЙСНАА НААДАМААС ХОЙШ ОГТ ЭРГЭХГУЙ НЭГ ТИЙШЭЭ ХАРААД ГАЦЦАН ЮМУУ ЗОГСООЦОН БАЙГААД БАЙХЫН УГНЬ ЭНЭ КАМЕР ТАВЬСНААС ХОЙШ ЭНД ХУЛГАЙ ГАРААГУЙ УРДНЬ ИРГЭДИЙН МАШИНААС ХУЛГАЙ ЭД ЗУЙЛЭЭАЛДДАГ БАЙЛАА ТЭХЭЭР ЭНЭ КАМЕРЫН ХЯНАЛТ НЬ ДУУРЭГИЙН ЦАГДАА ДЭЭР БАЙДАГ ГЭСЭН САЙХАН ШИНЭ ЭНЭКАМЕРЫГ ЭРГЭЛДЭЖ АЖИЛДАГ ГОИМООР НЬ АЖИЛУУЛААЧЭЭ ГЭЖ ХУСЭХ БАЙНА ЭРЭГХЭЭ БАЙЧИХААР НЕГЕЕ ТАЛД БАЙГАА МАШИН ТЭРЭГ ХУЛГАЙД ЕРТХЕЕР МЕН ЭЛДЭВ ЗОДООН ЦОХИОН ХАРАГДАХГЙГЭЭР БАЙНАА ГЭДГИЙГ АНХААРААЧЭЭ КАМЕРИЙН ХЯНАЛТЫГ АЖИГАЛДАГ ХУН НЬ АНХААРААЧЭЭ

    0 0 Хариу бичих
    • hariutssan gazar ni handaad naadhaa ynzluulaachee end bichlee geed hen naadhiig chine shiidej ughiin

      0 0
    • hariutssan gazar ni handaad naadhaa ynzluulaachee end bichlee geed hen naadhiig chine shiidej ughiin

      0 0