ОХУ: Турк, Сирийг хооронд нь байлдуулахгүй байхын тулд боломжтой бүхнийг хийнэ

Турк  улс Сирийн хойд нутагт Аюулгүй бүс байгуулах нэрийн дор Сирид хуурай замын цэрэг оруулсан билээ. Үүний дараа Сири газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар хойд хил рүүгээ цэрэг хөдөлгөсөн. Тэгвэл Сирийн гол холбоотон ОХУ “Турк-Сирийн цэргийг хооронд нь мөргөлдүүлэхгүй” гэж мэдэгдлээ. “Зүгээр л... ингэж болохгүй. Тиймээс бид ийм явдал гаргуулахгүй” гэж Москвагаас Сирид суух албан ёсны төлөөлөгч Александр Лаврентьев мэдэгдсэн байна.

ОХУ үүнээс гадна Курд болон Дамаскийг хэлэлцээр хийхэд нь зуучийн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг А.Лаврентьев баталсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Чаддаг юм бол Турк, Орос хоёр нэг байлдаад үзээсэй. Муусайн багуудын хандыг нэг дарах цаг болсон.

    0 0 Хариу бичих
  2. Зэвсэг зарж мөнгө олохгүй бол хэцүү байна шүү дээ.Туркэд зэвсэг нийлүүлнэ, Сирид зэвсэг нийлүүлнэ.Сирид дайн зогсвол Оросуудад ашиггүй.

    0 0 Хариу бичих
  3. Иванууд өөрсдөөр Эрдоганыг сумалж тавьчихаад одоо болохоор байлдуулахгүй ч гэх шиг сайхан жүжиглэх юм аа

    0 0 Хариу бичих
    • 1920 онд монголд яг ийм үйл явдал болсийшдээ.

      0 0