Энэ өдөр түүхэнд: Дэлхийн хүнсний өдөр

1784 - Жан-Пьер Бланшар агаарын бөмбөлөгтөө сэнс тавин түүнийг гар аргаар эргүүлэн аппаратаа жолоодохоор оролджээ. Гараар эргүүлдэг сэнс олигтой хөдөлгүүр болж чадаагүй нь ойлгомжтой.

1798 - Францын Пьер Тестю-Брисси Медон хотын дээгүүр агаарын бөмбөлөгөөр хөөрөв. Гэхдээ тэр морь унаад түүнийхээ хамт аэростатаар ниссэн анхны хүн болжээ.

1847- Гэрийн багш Жейн Эйр хэмээх бүсгүйн тухай роман "Смит ба Эльдер" хэвлэлийн компанид Каррер Белл нууц нэрээр хэвлэгдсэнээс хойш 172 жил болж байна. “BBC Books”-ээс зарласан бүх үеийн шилдгийн шилдэг 200 номын 10-т бичигдсэн “Жейн Эйр” романаас сэдэвлэн бүтээсэн олон ангит болон бүрэн хэмжээний 10 кино дэлгэцнээ амилжээ.

1846 - Хүхрийн эфирийн үйлчилгээг шүдээ авахад хэрэглэхийг өөртөө туршсаны дараа Америкийн шүдний эмч У.Мортон дэлхийд анхных болох наркозтой мэс заслыг хийжээ. Мортон энэ өдөр наркозын эмчийн үүрэг гүйцэтгэн мэс засалч Ж.К.Уоррен судасны бүдүүрлийн зангилааг мэс заслаар авсан байлаа.

1854 - Британийн жүжгийн зохиолч, зохиолч, яруу найрагч Оскар Уайльд мэндэлжээ.Мэс засалч, зохиолч эмэгтэйн хүү Оскар Уайльд 12 настайгаасаа цилиндр малгайгаар гоёсон, уулзсан хүн бүрээ уяруулсан ухаантан байв. Түүний үг хэллэг нь жүжиг шигээ хурц үгтэй байв. Тэр өөрөө жүжиг бичих нь ярихаас  том хөдөлмөр биш гэдэг байжээ. Зарим нэртэй инээдмийн жүжгээ тэрээр хоёр долоо хоногт бичиж байлаа.

Оскар Уайльдын онцлох үгээс:

  • “Эмэгтэй хүн бүр үнэн хэрэгтээ самуунч, гэхдээ самууныг өөртөө л гаргадаг”
  • “Гэрлэсэн эрэгтэйн аз жаргал нь түүний гэрлээгүй эмэгтэйчүүдээс хамааралтай”
  • “Хөгшчүүд бүхэнд итгэж, дунд насныхан бүхнийг сэжиглэж, залуус бүхнийг мэддэг”
  • “Бид аз жаргалтай байхдаа бүгд сайн. Харин сайн байхдаа бүгд аз жаргалтай биш”
  • “Өөрийн төлөө айснаасаа бид бусдын төлөө сайнаар бодохыг хичээнэ. Өөдрөг сэтгэлийн үндэс нь айдас юм”
  • “Гайхалтай үйл хийгээд бид дайснаа төрүүлдэг. Алдар нэр авахын тулд барагтайхан байх ёстой”
  • “Нүднээс далд миний тухай юу гэж ярьж буйг мэдэхийг үл хүснэ. Учир нь би өөрийгөө өндрөөр үнэлдэг юм”

1923 - Жон Харвуд өөрөө түлхүүрддэг цагийн патентыг Швейцарид авчээ.

1923 – Ах дүү Уолт ба Рой Дисней хоёр урлан бүтээн зурмал кино бүтээх анхны гэрээгээ хийжээ.

1946 – Нюрнбергийн олон улсын шүүхийн шийдвэрээр Нюрнбергийн шоронгийн байранд нацист цэргийн гэмт хэрэгтнүүд Риббентроп, Кейтель, Кальтенбруннер, Розенберг, Франк, Фрик, Штрейхер, Заукель, Йодль, Зейсс-Инкварт нарын цаазын ялыг гүйцэтгэжээ.

1958 - Боссын өдөр. Farm Insurance Company State компанид нарийн бичгийн даргаар ажиллаж байсан  Патриция Хароски (Patricia Haroski), Шефын өдөр (National Boss Day) гэх шинэ баярыг санал болгосон ба 1962 онд уг баярыг  Иллинойс мужийн захирагч Отто Карнер албан ёсны болгосон байна. Эхлээд компанийн ажилчид өөрийн даргадаа жилийн турш сайн, шударга хандсанд нь талархдаг байв. Боссын өдрийг тэмдэглэх санааг дэлхий нийт дэмжсэн ба энэ өдрийг АНУ, Канадаас гадна Их Британи, Австрали ба ӨАБНУ-д тэмдэглэдэг ажээ.

1964 - Хятад Шинжааны Лоб нуурын туршилтын талбайд өөрийн анхны цөмийн бөмбөгийг туршжээ.

1976 – Дэлхийн хүнсний өдөр.1945 оны аравдугаар сарын энэ өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн олон улсын агентлаг байгуулагдсан ба энэ өдрийг Дэлхий нийтийн хүнсний өдөр хэмээн зарлажээ. Өдгөө дэлхий нийт хүн амаа хангаж чадах хүнстэй ч 82 орны хүн ам хагас өлсгөлөн амьдарч байна.

Цагаан хоолтнуудын наадам

Тайландын жуулчдын очих дуртай Пхукет аралд цагаан хоолтны жил тутмын наадам болдог. (Phuket Vegetarian Festival). Энэ наадамд оролцогчид улам нарийн аргаар  “өөрийгөө тарчлаах” болж байгаа нь жуулчдыг ихээр татдаг байна. XIX зуунд Тайландад айлчлан тоглож байсан Хятадын дуурийн жүжигчид хижгээр өвдсөн ба түүнээс салахын тулд цагаан хоолны дэглэм барьснаар эмчлэгдсэн гэх домог яриа байдаг нь энэ баярын эхлэл болжээ. 

1998 – Америкийн теннисчин эмэгтэй Венус Уильямс эмэгтэйчүүдийн теннисийн давуулалтын дээд хурдыг 205 км/цаг гэсэн үзүүлэлтээр тогтоожээ.

1998 - Английн Гари Тернер гэдэснийхээ арьсыг 15,25 см-ээр дээш сунган татсан дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

2006 - Дэлхийн анестезийн өдөр.Анестези гэж мэдрэлийн мэдрэмж алдагдахыг хэлнэ. Хиймэл анестезийг мэс заслын үеэр өвчин намжаахад хэрэглэдэг. 

2006 - Энэ өдрийг 2006 онд Олон улсын талхчид ба нарийн боовчдын холбооны санаачлагаар бий болгосон бөгөөд  хамгийн амттай, сайхан байруудын нэг юм. Олон улсын талхны өдрийг тэмдэглэхээр 1945 оны НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага аравдугаар сарын 16-нд байгуулагдсан өдрийг сонгосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)