Элсний спортын анхдугаар наадамд Монголын баг хагас шигшээд шалгарчээ

Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катар улсын Доха хотноо өнөөдөр өндөрлөнө. Үндэсний олимпийн хороодын холбооны ивээл дор зохиогдож буй энэ удаагийн наадамд дэлхийн 97 улсын 1000 гаруй тамирчид спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж өнөөдөр хагас шигшээгийн тоглолтууд болох гэж байна.

Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байгаа бөгөөд өчигдөр манай эрэгтэй баг Украйны багт 15:17-оор, эмэгтэй баг Нидерландын багт 05:21 оноогоор тус тус хожигджээ. Ингэснээр эмэгтэйчүүдийн баг тэмцээнээ дуусгаж байгаа бол эрэгтэйчүүдийн баг хагас шигшээд үлдэж өнөөдөр Хятадын багтай тоглохоор болжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)