Завхан, Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Завхан болон Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Завхан аймгийн Цэцэн-Уул сумаас 26 км-т орших “Оройн товгор” гэдэг газар өчигдөр 13:29 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 13:39 цагт Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргаас тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй" гэжээ. Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун тийш 71 км-т орших “Мэнгэбулаг” гэдэг газарт өчигдөр 14:50 цагт 3.7 магнитуд хүчтэй газар хөдөлсөн гэх мэдээллийг 15:06 цагт цахим шуудангаар ирүүлсэн бөгөөд бас ямар нэгэн хохирол учраагүй байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)