Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын ёс зүйг Ес зүйн дэд хороо хэлэлцэнэ

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаан өнөөдөр болно. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уг дэд хороог ахлах болсноос хойш анх удаа хуралдах гэж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал болон зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлыг хэлэлцэнэ. 

Өмнө нь хоёр удаа тус дэд хороо хуралдахаар товлосон ч ирц бүрдээгүй тул хойшилсон юм. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл, Х.Баделхан нарыг чөлөөлж, оронд нь Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн нарыг оруулахаар шийдсэн. Мөн АН-ын зөвлөлөөс Ёс зүйн дэд хорооны гишүүн Б.Наранхүүг өөрийнх нь хүсэлтийн дагуу чөлөөлж, түүний оронд Б.Пүрэвдоржийг оруулахаар болсон. Ийнхүү Ёс зүйн дэд хороонд Б.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, М.Энхболд, Д.Эрдэнэбат нарын есөн гишүүн харьяалагдах болсон.  

Хорооны өнөөдрийн хуралдаанаар Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын ёс зүй болон М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын гурван гишүүний хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн асуудлыг хэлэлцэх юм.  Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин бусад сайд нарын картыг сугалж, ирцээс хасуулсан учраас Ёс зүйн дэд хороонд дуудагдсан юм. Харин Б.Пүрэвдорж гишүүн Хууль зүйн байнгын хороогоор хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг хэлэлцэх үеэр байнгын хорооны даргын микрофоныг булаан, хуралдааны дэг алдагдуулсан гэдгээр хэлэлцэнэ. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Oor hiih ajil oldohgui baina uu

    0 0 Хариу бичих