"Joker" осолд оржээ

 Хоакин Феникс автомашины осол гаргасан тухай TMZ цахим хуудас мэдээллээ. Жүжигчин Лос-Анжелос хотод хөдөлгөөнд оролцохдоо яаралтай дуудлагад явж байсан галын машины араас мөргөжээ. Золоор ослоор гэмтэж бэртсэн хүн үгүй ч жүжигчний Тесла машин засал авахын аргагүй эвдэрсэн байна  Хоакин Феникс тухайн үед дуудлагын дагуу ажиллаж байсан аврах албаны ажилтнуудыг дагаж, эргэлтэнд ороогүй гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлал хүссэн байна.

Жоакин Финиксийн тоглосон "Joker" кино энэ өдрүүдэд дэлхийн кино зах зээлийг байлдан дагуулж байгаа билээ. Нээлтээ хийгээд хоёр долоо хонож байгаа уг бүтээл зөвхөн Хойд Америкийн зах зээлээс 55 сая доллар олоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Setgel zvin oorchlogdood bgan bhdaa

    0 0 Хариу бичих
  2. Muu Yor n noloolj ehelej baina daa

    0 3 Хариу бичих
    • Erguuteed baigaach

      0 0