АНУ-ын цэрэг Манбижаас гарч, оронд нь ОХУ-ынх орж ирэв

ОХУ-ын цэргийн харуулын анги Сирийн Манбиж мужид байрлажээ. Энэ мужид өмнө нь АНУ болон тэдний холбоотнууд хяналтаа тогтоогоод байсан юм. АНУ тэнд цэргийн хоёр бааз үүсгэн байрлаж байсан ч орхиж гарчээ. Эвслийн цэрэг Манбижийг орхиж гшарсан гэдгийг АНУ тэргүүтэй эвслийн цэргийн албан ёсны төлөөлөгч Майлс Каггинс батлав. “Бид Манбижаас явсан” гэж тэрээр Твиттер хуудсандаа жиргэжээ.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллээс үзвэл Оросын цэрэг АНУ-ын орхиж гарсан яг тэр байрлулуудад очоод байгаа аж. АНУ ийнхүү Сирийг орхин гарч байгаа ч хойд нутгийнх нь агаарын орон зайг хянасан хэвээр баөйх болно гэж Төрийн Департментаасм өчигдөр мэдэгдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Orosuud odoo bol dainch mundag guren boljee. Dainch chanariig mongolchuudaas surch avsan uls.

    1 1 Хариу бичих