Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 үйлчилгээг өнөөдрөөс И-баримт систем рүү шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж, мэдээлэл хийв.

Тэрбээр, “Иргэдэд чирэгдэл учруулаад байдаг төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах чухал  шийдвэр өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Төрийн үйлчилгээ, лавлагаа авахын тулд иргэд төрийн байгууллага болон банкинд төлбөрөө төлөх гэж цаг алддаг. Манай яамнаас иргэд төрийн үйлчилгээ авахад ямар бэрхшээл учирч байгаа талаар газар дээр нь судалгаа хийсэн. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороог сонгосон. Яамнаас гараад тус хороон дээр очиход замдаа цаг болсон. Очоод бүртгэлийн газраас үйлчилгээг таван минутын дотор авсан. Харин төлбөрөө төлөхийн тулд Долоон буудлын эцэст банкинд очдог . Хэрэв тухайн банкиндаа дансгүй бол бэлэн мөнгө авахгүй, заавал данстай байх ёстой гэж шаарддаг. Ингэснээр данстай өөр банк сонгодог. Ингээд төрийн үйлчилгээний 1000 төгрөгийн төлбөр төлөхийн тулд 2000 төгрөг зарцуулдаг. Банкны хураамж гэж 300 төгрөг төлдөг. Нийт ирсэн хоёр цаг 40 минут зарцуулсан.  Тиймээс одоо иргэдийн НӨАТ-ын буцаан олголтоо авдаг И-баримт системийг ашиглаад гурван минутын дотор төрийн бүх үйлчилгээг авдаг боломжийг бүрдүүлж байна. Гадаад пасспорт авахын тулд иргэд гурван дансанд, гурван өөр төрлийн төлбөр төлдөг. Тэгвэл одоо энэ төлбөр нэг дансанд хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, энэ гурван төлбөрийг гурван минутын дотор хийнэ. Өнөөдрөөс эхлээд төрийн 38 үйлчилгээ  И-баримт систем рүү шилжиж байна. Ерөнхий сайд энэ ондоо багтаад төрийн бүх үйлчилгээг энэ систем рүү шилжүүл. Холбогдох сайд нар холбогдох дүрэм журмандаа өөрчлөлт оруул, төрийн үйлчилгээний төлбөрийг багасга гэдэг албан даалгавар өгсөн. Энэ нь түгжрэлийг ч бууруулах сайн талтай. Хүмүүс ийш тийш явж ажил хөөцөлдөж, замын ачааллыг нэмэхгүй. Ингээд төрийн үйлчилгээ богино хугацаанд иргэдэд хүрнэ” гэв.

Төрийн 136 төрлийн үйлчилгээ иргэдэд хүрдэг. Энэ онд багтаан эдгээр бүх үйлчилгээг И-баримт системд оруулах гэнэ. Одоогоор иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг иргэний үнэмлэх, гадаад пасспорт, төрсний гэрчилгээ авах үйлчилгээг энэ системд нэвтрүүлжээ. Гадаад пасспорт гэхэд өдөрт дунджаар 1200-1500 хүн захиалан авдаг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)

  1. Томоохон рлаза, ралас, томоохон дэлгүүрүүдийн лангуунууд яагаад ебаримт өгөхгүй бна. Яагаад хяналт хийхгүй бна. Маш эмх цэгцгүй бна. Төр авдаг аа авч бид ч авахаа авмаар бна.

    0 0 Хариу бичих
  2. Ажил албаа мэдэхгүй тийшээ оч ийшээ оч гэсэн хэцүү хүмүүс төрийн албанд байна аа суманд бол албан хаагчид нь олдохгүй ш дээ дараа нарт ороод хэлчихвэл эргээд нөгөө албан хаагчид чинь утсаар дарамталж өгнө ш дээ нийгмийн даатгал иргэний бүртгэл халаижийнхан бол овгор ш дээ

    0 0 Хариу бичих
  3. Төрийн албан хаагч нар дотор гаагүй сайн мэдэлэгтэй ааш сайтай ч хүн байна тааруухан хүмүүс ч байна. Би бол Дүнжингаравын төрийн үйлчилгээний нэг цэгээр зөндөө л үйлчилүүлсэн. тэндэхийн албан хаагч нар маш сайн гэж хэлмээр байна. Халамжийн үйлчилгээ татварын үйлчилгээ ирэний үнэмлэх захилах энэ трэ бол үнэхээр сайн байсаан. Нийслэлийн халамжийн газрын карт олгодог газрын хүүхдүүд бол маш ааш сайтай хүү байсан. тийм л баймаар байна

    1 1 Хариу бичих
  4. Төрийн албаныхан ийм бх нь аргагүй ш дээ. Мэдлэг боловсролтой залуучууд нь орлоо гээд цалин маш бага, нэг сонгууль болонгуут хөөгдөхөөс хойш ажлын байрны баталгаагүй газар орохыг хэн хүсэхэв дээ. Тэгээд л дурын дарга нь дурын нэгнийг дуртай газраа оруулж бгаа ш дээ.

    0 0 Хариу бичих
    • Арай чүү 8-р аги төгссөнөөс өөр боловролгүй ангижав мэргэжилтэн хийгээд явж бна шд тэгэхээр үнэн л бна даа

      0 0
  5. huuhdin mungig huuhed burd ugwul yasan ym be

    0 0 Хариу бичих
    • Ер нь бол би хүүхдийн мөнгө авдаг эцэг эхчүүдийг арчаагүйчүүд гэж боддог. Би лав хүүхэддэ төрийг царайчлахгүйгээр хэрэгцээг нь хангаж чаддаг. Хүүхэддээ сард 20.000 хөдөлмөрөөрөө олоод өгчихөж чадахгүй арчаагүй гарууд. Тийм арчаагүй юмнууд тэр мөнгийг хүүхэддээ ч зориулдаггүй, гурил будаа аваад идчихдэг. Тэгж арчаагүй амьдарснаас үхсэн нь дээр баймаар юм

      0 0
  6. halamj tatwar emneleg shuuh tsagdaa turin baiguulgad ajillaj bgaa ter humuusin zan yu we estoi aimaar bi shuu gesen shig bdag shuu nen ylangui shuuhi ter emegteichuud medkeg meregjil muu murtluu huntei haritsah haritsaa estoi ahah ym baihgui shuuh deer ynz burin hun ochno doo ter burtei hartsihdaa yg shorongin huntei haritsaj baigaa shuu huni erh yridag ulsuud tend ochij suumaar ym aa asltai niigem tend bna daa neg l ih zanatai humuus baih l ym daa emneleg bolhoor mash zohion baiguulalt muu mash ih huledj suuna tatwar gej mash muu baiguulga haritsaani soel gej bur baihgui mergejlin hynalt gej hudlaa hun daramtalsan baiguulga ene baih shaardlaggui hun burin uhamsarig saijruulaad huulia changa bolgowol boloo gadaadad buh zuil ni huuli manaid bol mungu huulia changa bolgoj ugmuut bna daa

    0 0 Хариу бичих
  7. Иргэдэд гар утаснаас хэрхэн үйлчилгээ авах зөвлөмж нийтлээч . Оператор компаниудаа удирдач . 3 хүний 1 нь мэдэхгүй шү дээ .

    0 0 Хариу бичих
  8. Терийн Халамжийн шугмаар ажилгуй, хегжлийн бэрхшээлтэй, хvнсний талонд хамрагддаг ядарсан Нэг иргэн 15 цагийн сургалтанд суухын тулд 12 удаа гарын vсэг зурж байж сургалтанд сууснаа баталгаажуулна. Дээр нь нэмээд иргэний vнэмлэхээ заавал авчирна, бас суусан гэдгийг нь бичгийн хэвээр нь батлана. Беен цаасан доороос гарахгуй, хараа муу, бичиг vсэг мэдэхгуй, хегжлийн бэрхшээлтэй иргэн , тvvний ар гэрийнхэнд бол бvvр ч хэцvv acyyдал учир нь гарын vcэг, бичгийн хэв нь еерийнх нь биш гэнэ. Аргагуй шдээ бичиж чадахгуй тул хамт сургалтанд сууж буй хажуудах хvнээ гуйнашдээ.Нэг иймэрхvv хэлэх ч vг олдохгуй журам гаргасангаа эргэж харах боломжгуй ХХНХЯаманд суугч -Журам боловсруулагч нар бнаа. Сайд нь энэ журмын талаар бол юу ч мэдэхгуйдээ. Тэр цахим гарын vcэг энэ тэр бол бvvр цаашаа. Ядарсан иргэнд бол беен дарамт. Нэг л их мундаг терийн тvшээд, яг газар дээрээ бол авах юмгуй амьдралгуй заалтууд. 12 гарын vсэг vнэн эсэхийг шалгамаар бвал манай сургалтан дээр ирээд бодит vнэнг vзээрэй. Энэ сайд бол бvvр мэдэхгуйдээ хэхэ

    1 0 Хариу бичих
    • төрийн алба нь сургаль зохион байгуулж байгаа албан хаагчиддаа итгэхгүй болохоороо ийм журам гаргадаг байх даа

      0 0
  9. Turiin alban haagchidiin yos surtahuun gej avah yum alga Irgediig chiregduuldeg,yumaa guitsed tailbarlaj helehgui olon dahin yavuuldag,irgediig zugeer l oorsdoos nu yum guij baigaa met dord uzej haritsdag ntr geed toochood barshgui .turiin buh alban haagchidiig irgediig chiregduulsen tohioldold adilhan l zurchiliin huuliaraa arga hemjee avdag bolmoor bn

    0 0 Хариу бичих
    • Chi ooroo yamar hvn bol

      0 0
  10. Minii oiriin negch hvn aztan boloogvi bidniig zvgeerl hedhen hvn shulaad bgaag medej bnaa 19 huwia awmaar bna

    0 0 Хариу бичих
  11. 10 % as away yaxaaraa ard tvmen shuluulj amidrax estoi ym

    3 0 Хариу бичих
  12. 10 хувь аваяа сугалаа бол луйвар

    1 0 Хариу бичих
  13. Mun zakhuud bugd barimt ugduggui zuvkhun heden tom uilchilgeenii tuvuud l ugch b.n daa

    2 0 Хариу бичих
  14. Ta nar naad baar tsengeenii gazaruudaa e-barimt olgodog bolgodoo. Gentiin shalgalt hiigeed uzdeee!!!

    1 0 Хариу бичих
  15. Good Joob!

    0 0 Хариу бичих
  16. manai uls tsaashid nemj ur tavij boloxgui tsaling nemex shaardlagatai avtobusnii mungu 15 xongiin udriin xool avax mungu xunii tsalin baij taarax uu manai mglchuud nen yaduu tuvshind udaan saataj bna,

    1 0 Хариу бичих
  17. газрын асуудал жинхэнэ авилга хахууль дам наймааны үүр уурхайн алба ажлыг шудрага шуурхай болгох арга байж л таарна.хүсэхгүй хийхгүйд л бгаа буй заа.

    0 0 Хариу бичих
    • Төрийн үйлчилгээний ажилтангууд дэндүү хайнга ажилладагаас чирэгдэл их үүсч дахин дахин явуулах юм. Аль 5-р сарын сувилалд явсан боловч одоо болтол ахмадын хөнлөлтийн мөнгийг авч чадаагүй л бна. Сурагласаар яваад өнөөдөр л учрыг нь оллоо. Би Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн бөгөөд бүх материалаа зохих ёсоор нь бүрдүүлээд хорооныхол халамжийн ажилтанд өгсөн бсан. Гэтэл одоо болтол иөнгө орохгүй болохоор дүүргийн халамжийн хэлтэс дээр очтол намайг Баянгол дүүргийн 22-р хороо гээд бичээд явуулсан бна. Дүүргийн халамжийн ажилтан түүнийг өнөөдөр мэдэж засаж өглөө. Ийм хайнга байж болох уу. Тэгээд та Баянгол дүүрэгт өмнө нь амьдарч байсан уу гээд асуугаад байх юм. Би хэзээ ч Баянгол дүүрэгт хаягтай байгаагүй

      0 0