20 өрхийн 54 иргэн угаарын хийнд хордсон гэж ханджээ

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу өнөөдөр сайжруулсан шахмал түлшний хэрэглээний цаг үеийн мэдээллийг өглөө.  Тэдний хэлснээр 24 цагт Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон 20 өрхийн 54 иргэн хандсан байна. Үүний 22 нь хүүхэд 32 том хүн байгаа бөгөөд дөрөв нь эмнэлэгт хэвтжээ. Өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт 6 том хүн, 3 хүүхэд эмчлүүлж байгаа аж. 

Төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхийн 95.4 хувьд нь сайжруулсан шахмал түлшний зөвлөгөө зөвлөмжийг хүргэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)