Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа өгнө

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байгаа. Тэгвэл угаарын хийнээс болж угаартсан, хордсон гэх дуудлага харьцангуй багассан учраас өдөр болгон мэдээлэл хийх хугацааг долоо хоногт хоёр удаа болгож, даваа, пүрэв гарагийн 10:00 цагаас хийж байхаар Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэрлэжээ.

Цаашид айл өрхүүдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг тасралтгүй хүргэж ажиллана гэдгийг холбогдох албаны хүмүүс өгсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)