ХҮНам Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой шаардлага хүргүүлжээ

Хөдөлмөрийн үндэсний намаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбоотой гурван шаардлагыг УИХ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тодруулбал, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, эргээд чөлөөлж, шаардлагатай бол парламентаа тараадаг зохицуулалтыг нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх шаардлагатай гэж үзээд байгаа юм байна.

Мөн парламентын ардчиллыг бэхжүүлэхтэй холбоотой цаашид ажиглалт хийж, шаардлага гарвал тэмцэх болно гэдгээ тус намын дарга Б.Найдалаа мэдэгдлээ.

Мөн тус намын зүгээс сонгуультай холбоотой популизм хэтэрч байгааг ч онцолж байв.

Энэ талаар ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд “МАХН-аас үнэгүй байр олгоно, цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэнэ гээд сонгуулийн өмнөх популизмийг хийгээд эхэллээ. 2008 оноос эхлээд хоёр нам уралдаж мөнгө амласан. Энэ цаашид ч үргэлжлэхээр байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ч үүнийгээ оруулж байна. Ард түмэнд таалагдсан санал, санаачилгыг УИХ, Ерөнхийлөгч нь санаачилж, дэмжээд байна. Гэтэл бодит байдал дээр бид сүүлийн таван жилд 12 тэрбум ам.долларын эдийн засагтай. Эдийн засгийг өсгөх, иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэх зүйл нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалт. Гэтэл уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг хаах заалтыг тусгачихлаа. Үүний уршгаар авлигал гаарч, амьжиргаа буурна” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Уг нь Монголын улстөр эдгээр залуусаар цус сэлбэх хэрэгтэй болсон гэдэг нь өдрөөс өдөрт мэдрэгдээд байна. Найдлаа, Доржханд нарыг анх гарч ирж байхад нь За эднүүс ч дээ, шал худлаа гарууд шиг байна гэж бодож голонгуй байсан бол харин одоо өөр ойлголттой болж байна. ХҮН нам сонгуульд оролцвол ард түмэн маань дэмжээд өгөх хэрэгтэй байна. Батзандан гэх мэт эргүү мээкээ гарууд биш шүү. Харин, Магнай нь хаа очиж ёстой сүрхий. Лүндээжанцан, Нямдорж нар тэтгэвэртээ сууж амар, одоо амар зүгээр. Даваасүрэн гэх мэт өөрийгөө маш сайн нууж чадсан төрөөс төрсөн тэрбумтан зальтай хорлогчин хүмүүсийг улстөрөөс эгнэгт зайлуулах хэрэгтэй. За, бөхчүүд, дуучид, шүлэгчид, зурагтын нэвтрүүлэгчид гэх мэт хүмүүсийг хэзээ ч улстөр лүү сонгож болохгүй гэдгийг бид бүгд харсан.

    0 0 Хариу бичих