Google компани Pixel 4 утсаа танилцууллаа

Google компанийн Pixel 4 ухаалаг гар утасны танилцуулга Нью-Йорк хотноо боллоо. Шинэ загварын хувьд нүүрэн хэсэгтээ хоёр камертай болсон бол арын хоёр камераа iPhone 11 Pro шиг хар дөрвөлжинд суурилуулсан байна. Мөн аудиог текст хэлбэрт хөрвүүлдэг шинэ аппликейшнтай гэдгээрээ онцлог юм. Pixel 4, Pixel 4 XL загваруудад царай таних, хөдөлгөөн мэдрэх тусгай чип ашиглажээ.

Нэмж дурдахад, ухаалаг утас нь дохио зангаа хянах функцтэй.Тухайлбал ирж буй дуудлагын үеэр хөгжим өөрчлөх эсвэл дууг нь хаахын тулд хэрэглэгч гараа дэлгэцийн урд тал руу чиглүүлэхэд хангалттай гэнэ.

Pixel 4 загварыг энэ сарын 24-с эхлэн 799 доллараар худалдаанд гарна.Google компани мөн өмнөхөөсөө 15 хувиар том батарейтай Pixelbook Go нөүтбүүк болон шинэ загварын Pixel Buds утасгүй чихэвч, Nest Mini чанга яригчаа танилцуулсан юм. . 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)