Найман настай жаал махчин аварга загас барьжээ

Австралийн Сидней хотын ойролоцоох далайн эрэг орчмоос найман настай загасчин хүү 314 кг жинтэй махчин аварга загас барьжээ.  

Хүүг Жейден Миллауро гэх бөгөөд эцэг Жонатаныхаа хамт загасчилж явсан байна. Загасчид эрэгт ирсэн хойноо барьсан загас нь дээд амжилт тогтоох боломжтойг олж мэдсэн байна. Жейден хүү загасчлалаар хичээллээд хоёр жил болж байгаа бөгөөд, энэ удаагийн ан түүний хувьд хамгийн том нь байсан гэнэ.

Бар аварга загасны хамгийн хүнд нь 312 кг гэж бүртгэгдсэн байсан бөгөөд Японы Ян Хиссей 1997 онд барьж бүртгүүлсэн байжээ.

Бар аварга загас нь маш аюултай махчин загас бөгөөд 4.5 метр урт, 635 кг жинтэй болж өсдөг. Дээд амжилтын номд орсон хамгийн том нь 5.5 метр урт, 1.5 тонн жинтэй байдаг юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)