Сансарт хөөргөх бүтээлийг хүлээн авч дуусахад хоёр хоног үлдлээ

Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Хүүхэд залуус, өсвөр үеийг шинжлэх ухаанч хандлагатай болгох, бүтээлч шинэ үеийг дэмжихэд урам зориг төрүүлэх зорилгоор 2019.10.29-ний 10:00 цагт MARSA буюу Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв ТББ, НЗДТГ-тайхамтран Нийслэлийн төв талбайгаас Сансрын бөмбөлөг хөөргөхөөр болсон.

Тус сансрын бөмбөлөгт ЕБС-ийндундангийн 12-15 насны сурагчдындунд зарласан "Биднийбүтээлсансарт" уралдааны шилдэг оролцогчдын бүтээлийгУлаанбаатар хотын бэлгэ тэмдэг, гэнэтийн байдлаар сонгогдсон нийслэлийн 380 иргэний нэрсийн хамт сансар өөд 38000 метр хөөргөхөөр төлөвлөж байна.

Сансарт хөөргөх бүтээлийг баасан гараг буюу 18-ны 18 цаг хүртэл хүлээн авах тул хүсэл мөрөөдөл, ур ухаан шингэсэн бүтээлээ амжиж ирүүлээрэй!

Бүтээлийг Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж, “Pearl tower”-ын 302 тоотод хүлээн авна.

Хэрвээ та задгайсансарт 38000 метрийнөндөртөөрийн нэрээ хөөргөсөн Монголын анхны 380 иргэний нэг болохыг хүсвэл www.marsa.mmсайтад бүртгүүлэн оролцох боломжтой.

MARSA

Монголын Сансрын Судалгаа Хөгжүүлэлтийн Төв

www.marsa.mn 7700-3232, 90090231


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)