Оскарын 92 дахь шалгаруулалтад 93 кино оролцоно

Оскарын 92 дахь удаагийн олон улсын шилдэг киноны шалгаруулалтад дэлхийн 93 кино оролцоно гэж АНУ-ын кино урлаг, шинжлэх ухааны академи саяхан зарлажээ. Тус шалгаруулалтад БНСУ-ын “Parasite”, Испанийн “Dolor y Gloria”, Японы “Weathering with you”, Английн “The Boy Who Harnessed the Wind”, Норвегийн кино“Out Stealing Horses” , БНХАУ-ын “Ne Zha” хүүхэлдэйн киноноос гадна “The White Storm 2: Drug Lords” кино Хонконгийг, “Dear EX” кино Тайванийг төлөөлж оролцох ажээ.

Дашрамд дуулгахад, 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол 2020 оны хоёрдугаар сарын 9-нд Холливудын Долбий театрт болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)