Франкфуртын номын үзэсгэлэн нээгджээ

Франкфуртын 71-р номын үзэсгэлэн 15-нд Германы Франкфуртын Үзэсгэлэнгийн төвд нээгджээ. Тус үзэсгэлэнд Норвеги улс гол зочин орноор оролцож, үзэсгэлэнгийн үеэр, олон төрлийн 4000 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж, хэвлэлийн эрхийн худалдаа, соёлыг уламжлах, хамтын ажиллагаа солилцооны индэр гаргах юм байна.

Жилд нэг удаа болдог Франкфуртын номын үзэсгэлэн бол дэлхийн хамгийн том ном хэвлэлийн салбарын үзэсгэлэн юм. Зохион байгуулагч талын танилцуулснаар, тус үзэсгэлэнд 104 улс орон, бүс нутгийн 7400 бизнесмен оролцож байгаа бөгөөд үзэсгэлэн 20-нд өндөрлөх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)