Баганат барилга байгууламжуудыг түүх, соёлын өвд хамруулах санал гаргажээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулах жагсаалт гарган, санал хүргүүлжээ. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс “Соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцаа нь Засгийн газрын үүрэг мөн. Гэвч сүүлийн жилүүдэд соёлын өвтэй холбоотой тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын гэрч болсон барилга байгууламжуудаа хайрлан хамгаалах бус шинэчлэх нэрийн дор нураах, тухайн барилгын түүхэн ач холбогдлыг алдагдуулах зэрэг зохисгүй санаархалууд гарах боллоо. Орчин цагийн Монголын барилга байгууламжуудын эхлэл болсон ялангуяа Улаанбаатар хотын төвд 1930 оноос эхлэн “Монгол гэрийн багана”-ыг бэлгэдэж барьсан баганат барилга байгууламжуудыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулах нь зөв” гэж үзэн санал хүргүүлж байна гэжээ.  

Санал хүргүүлэх бичигт “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д хамруулах барилгын жагсаалтыг хавсаргажээ. Жагсаалтад дараах барилга байгууламж багтжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. zur Bayer hergehe iim uhaantai hun Mongold baigaad bayar hurgeye Suuuliin uyed Nuraana evdene geed 37on sanagduulj bailaa ERDENEBAT guai anh udaa soyoltoi oyunlag hunee haruullaa TA MONGOLIIN ENE UYIIN HAMGIIN ERHEM HUN SHUU

    0 0 Хариу бичих