Б.Лхагвасүрэн: Монгол Улс “саарал жагсаалт”-д орохгүй байх шаардлага хангасан

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын хурал Парис хотод үргэлжилж байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс  “саарал жагсаалт”-д орсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.  Тэрбээр, “Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон эсэх албан ёсны мэдээлэл гараагүй байна. Хурал одоо үргэлжилж байгаа. Баасан гарагт орсон эсэхийг зарлаж магадгүй” гэсэн юм.

Мөн Монгол Улс “саарал жагсаалт”-д орохгүй байх нөхцөлийг хангасан гэдгийг тэрбээр хэллээ. Өөрөөр хэлбэл,  ФАТФ-ын “сааралт жагсаалт”-д орох шаардлагад тухайн улс техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжийн 20, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийн ес хүртэлхийг хангаагүй бол оруулах тухай заасан байдаг аж. Тэгвэл наймдугаар сард болсон Ази Номхон далайн бүсийн орны бүлгийн уулзалтаар Монгол Улс  техникийн 40 зөвлөмжийн 35-ыг, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийн долоог хангасан байна. Тиймээс шалгуураар бол  Монгол Улс “саарал жагсаалт”-д орохгүй байх нөхцөлөө хэдийнэ хангажээ.

Дашрамд дурдахад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас 2017 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хоёр дахь удаагийн Харилцан үнэлгээг гүйцэтгэсэн. Тус үнэлгээгээр Монгол Улс техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс хангаагүй 5, хагас хангасан 15, дийлэнхийг хангасан 15, бүрэн хангасан 5 үзүүлэлттэй байсан бол үр дүнтэй байдлыг илэрхийлэх шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс 2 үзүүлэлтийг дунд зэрэг хангасан, харин 9 үзүүлэлтийг хангаагүй үр дүнтэй гарсан. Үүнээс хойш Монгол Улс эрчимтэй хяналтад орж, хоёр жилийн турш зөвлөмжийг хэрэгжүүлж ирсэн. Түүнийгээ өмнө дурдсанчлан наймдугаар сард Ази Номхон далайн бүсийн орны бүлгийн уулзалтад танилцуулсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Манай нөгөө ангид яахавдээ л сайн сурдаг, дундачаас арай дээгүүр, гэхдээ гайгүй нөхөрсөг тусч хүүхэд байдаг байсан. Яаж цоорохоороо Монголбанкны дэд ерөнхийлөгч болдог байна аа. За аргагүй ч юм уу, Батэрдэнэ аварга, бүр А.Батсүх аварга, за бүр С.Жавхлан нар УИХ-ын гишүүн болоод байхад аргагүй ч юмуу

    0 0 Хариу бичих
  2. энэ далдагар хулгайчийг өөрийг нь саарал жагсаалтанд оруулах хэрэгтэй, олигархиуд ямар хулгайгаар мэдээд ийм арга хэмжээ аваад байхад энэ маанаг нус бидэнд үлгэр ярих юм гэнээ

    0 1 Хариу бичих