Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны VII чуулган болно. 

09.00 цагт МУИС-ийн Номын санд судлаач Михиал Клима “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу: Монгол Улс ба Бүгд Найрамдах Чех Улс” сэдвээр лекц уншина.

09.00 цагт “Премиус” зочид буудалд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар Дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх” хэлэлцүүлэг болно. 

09.00 цагт Төрийн ордонд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулган болно.

09.30 цагт “Чингис” зочид буудалд “Органик хүнс үйлдвэрлэгчдийн IV чуулган” болно. 

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.30 цагт Сүхбаатарын талбайд “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болно. 

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн цаг үеийн асуудлаар мэдээлнэ. 

12.00 цагт “Мишээл Экспо” төвд “Монгол экспорт экспо 2019” үзэсгэлэнгийн нээлт болно. 

13.00 цагт “Нарантуул” олон улсын худалдааны төвд “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлт болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)