Нийслэл рүү түүхий нүүрс хууль бусаар оруулахыг завджээ

Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор өчигдөр Говьсүмбэр аймгийн Алаг тогоо ХХК-ийн уурхайгаас …УНН улсын дугаартай синотрак маркын тээврийн хэрэгслээр 40 тн түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичгээр 73 тн нүүрс тээвэрлэн нэвтрэхээр завджээ.

Мөн" М Ви Си Азиа Пасифик" ХХК-д гэсэн он сар өдрийг дутуу тэмдэглэсэн, тээврийн хэрэгслийн марк, дугаар, нүүрсний хэмжээ бичигдээгүй нүүрс тээвэрлэх эрхийн бичгийг хууль бусаар авч явж байгаа зэрэг зөрчлүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)