25 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг дуудлагаар худалдана

 Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдаа 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана.Энэ удаагийн дуудлага худалдаагаар 25 байршлын газрыг худалдах болжээ.

Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ аравдугаар сарын 28-ны өдрийн 08:30 цагаас эхлэн 31-ний өдрийн 08:30 цагийн хооронд бүртгүүлэх юм.Улмаар дуудлага худалдааны үнийн саналыг аравдугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж, 15 цаг 00 минут 00 секунд хүртэл авна. Үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж, хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулна. 17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож, энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. yarmagiin gazar geed xamag xeregtei ashigtai gazraa zugeer l avchixaad,,,,,,

    0 0 Хариу бичих