У.Хүрэлсүх: Ирэх онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 327.9 тэрбум төгрөг зарцуулна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд ирэх оны төсвийн төслийг танилцуулав.

Зээлийн хүүг бууруулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг татварын шинэчлэлийн хүрээнд эхлүүлнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал, ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн татварын хөнгөлөлт хоёр дахин нэмэгдэх, мөн анх удаа ипотекийн зээлээр орон сууц авсан бол Засгийн газрын ипотекийн хөнгөлөлттэй зээлийн найман хувийн хүүгийн түвшнээс илүү төлсөн хэмжээгээр татварын буцаан олголт үзүүлэхээр төлөвлөж байна.

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, нэвтрэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, 2020 онд газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, газрын бүртгэлийг цахимжуулах, ил тод болгох ажил хийнэ.

Иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар:

Нэг. 2014 оноос хойш нэмээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг ирэх онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын цалингийн сан, нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэхэд ирэх онд 327.9 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Хоёр. Төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл болон тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгоно.

Гурав. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 оны 2 дугаар сард баталсан боловч эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан 2 удаа хэрэгжилтийг хойшлуулсан. Иймд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж 2020 оноос тэтгэвэр авах боломжийг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэгэн зэрэг олгохын зэрэгцээ тэтгэврийн сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн зарим өөрчлөлтийг оруулахаар төлөвлөсөн.

Дөрөв. Улсын Их Хурлаас 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталсан эхчүүд, эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, орлогын баталгаат байдлыг сайжруулах, хүн амын өсөлтийг дэмжих шийдвэр, зохицуулалтыг ирэх оноос эхлэн хэрэгжүүлнэ. Тухайлбал, нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох, сайн дураар даатгуулсан болон нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн тодорхой хувийг хөнгөлөх зэрэг болно.

Тав. Хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Тэрээр цааш нь " Сүүлийн гурван жилд уул уурхайн хайгуул, ашиглалтын талбай бүхий 191 суманд байгаль орчны эсрэг гэмт хэргийн 670 тохиолдол бүртгэгдэж, 7.3 тэрбум төгрөгийн бодит хохирол учруулаад байна. Энэ төрлийн гэмт хэрэг цаашид нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан хяналт, хамгаалалтыг сайжруулж, уул уурхай бүхий газар нутгийн унаган төрхийг сэргээх, хамгаалах зорилгоор Экологийн цагдаагийн алба байгуулахаар төлөвлөлөө. Цөлжилтийг сааруулж, цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, хуурайшилт, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг 6.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон.

Нийгмийн хэрэгцээ шаардлага, орон нутаг болон салбаруудад тулгамдсан асуудлуудыг хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхэд онцгой анхаарч 2016-2018 онд 81 цэцэрлэг, 58 сургууль, 22 эмнэлгийн барилга байгууламж ашиглалтад оруулсан бол 2019-2020 онд 194 цэцэрлэг, 145 сургууль, 80 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэлээ.

2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, улмаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Амжилт

    0 0 Хариу бичих
  2. 2020 оны1 сараас үйлчлэн гээд байсан 1хүүхдийн 1.5 жил яасан бэ

    1 0 Хариу бичих
  3. Ajilguidliin tetgemjee tsagt ni olgochih doo Erunhii Said guai.

    0 0 Хариу бичих
    • Uuruu ajil hiigeech

      1 0
  4. Xuugee turuulj abaad bn ipotekiin ZEELIIN xuug ingej boloxgui geed bdg bjzde

    0 0 Хариу бичих
  5. Энэ засгийн газар 8%-н зээлийг бууруулж 3% болгохгүй улам чангатгаж байна. ЖБҮ-чидээ хамгаалж, ард түмэнээ уландаа гишгэхээ болиочээ.

    0 0 Хариу бичих
  6. тодруулж бичсэн үг хэллэгийг нь сийрүүлж ойлгож хүчирдэггүй. юу гэжийнаа ойлгомжой тайлбарлаж өх хүн байна уу, татварын хөнгөлөлт, буцаан олголт 2-н тухай болтой..яг яана гэнэ үү?

    0 0 Хариу бичих
  7. 8%ийн журам яасан чанга болоо вэ? Хэн нэгний батлан даагч бсаны төлөө 8%д хамрагдаж чадахгүй болж б.на яагаад иргэдээ хохироогоод боож хаагаад бгаа юм бэ?

    0 0 Хариу бичих
  8. Наад хараал идсэн 8%-аа янзалж өгөөчээ. Эхний төлөлт 550,000-аас хүүнд 510,000 төгрөг үндсэн төлөлт 40,000 төгрөг. Тэгээд сар бүр бүр төлөлт нэмэгдэж явсаар 20 жилийн дараа 550,000аас төлөлт 510,000 төгрөг 40,000 төгрөг хүү гэдгээ больчуул яасан юм бэ? Эхлээд хүүгээ авдаг шулах тогтолцоо больчуул ард иргэдийн нуруу тэнийхгээд байна.

    3 0 Хариу бичих
  9. Ажил хийж бгаагүй иргэд, сүүлийн 5 жилд ахиу даатгал төлсөн хүмүүс насаараа нийгмийн даатгал төлсөн иргэдтэй адилхан тэтгэвэр, бүр илүү ихийг авдагыг болих хэрэгтэй.

    3 0 Хариу бичих
  10. Нийгмийн даатгал гэдэг таны төсвийн хөрөнгө биш даатгуулагчдын хөрөнгө байгаа юм л даа, гэтэл огт төлж байгаагүй иргэдийг нөхөн төлүүлж даатгалын санг хохироож даауулагч бидний нийгмийн баталгааг муутгах цаашилбал байхгүй болгох эрсдэлд оруулж олохгүй! Өмнө нь С,Эрдэнэ сайд байхдаа нэг удаа гээд хууль гаргаад 2-3 жил дараалан нөхөн даатгалын 11 жил нэмснээс болж даатгалын сан асар их алдагдалд орж улсад нэг ч жил ажиллаагүй иргэдийг сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсгэж нэмснээс шалтгаалсан гэдгийг бодолцох хэрэгтэй. Ажил хийдэггүй хүмүүсийг дэмждэг төр засаг байж хэрхэвч болохгүй шүү!!!

    5 1 Хариу бичих
    • Ард иргэдын нэр барьж ,хадуурхаа больмоор юм .

      0 0
  11. SHUDARGA YOSIG TOGTOOH YASAN BE. ESVEL SHUDARGA YOS TOGTOOD BGAA YUMUU.

    0 0 Хариу бичих
  12. АЛБАН ГАЗРЫН САНХҮҮ, ХҮНИЙ НӨӨЦИЙНХӨН ХУДЛАА ДУНД НЬ ЦАЛИНГААС ХУМСАЛЖ АЖИЛЛАДАГЫГ ЯАЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ

    0 0 Хариу бичих