Монголбанк: Банкуудад хийсэн шалгалт "саарал жагсаалт"-тай хамаагүй

Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орох тухай асуудал сүүлийн үед яригдаад буй. Үүнтэй холбоотой буруу, зөв мэдээллүүд ч олон нийтийн сүлжээгээр цөөнгүй явсан. Тэгвэл энэ дунд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдэгдэл ч буруу байсан талаар Төв банкнаас мэдээллээ.Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр “саарал жагсаалт”-д орох нэг шалтгаан болж байна” гэсэн. Тэгвэл Төв банкнаас “Сангийн сайд банкуудад хийсэн өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхсөн байдалд магадлан хянах аудит хийснийг ФАТФ-ын үнэлгээтэй холбож тайлбарласан. Гэтэл энэ нь зөвхөн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил юм. Монгол Улсын Сангийн сайд ингэж мэдээлэл хийснээрээ ФАТФ-т Монгол Улсыг энэ асуудлаар шалгаад өгөөч гэж хүсэж байгаатай ялгаагүй. Гэтэл техникийн 40 зөвлөмж, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжид энэ тухай заалт байхгүй” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)