Энэ өдөр түүхэнд: Аравдугаар сарын 18

614 -Франкуудын анхны хаан Хлодвигийн үр садан II Клотар Франкийн вант улсуудыг нэгтгэн тэдний цорын ганц хаан болоод шашины 70 нөлөө бүхий хүмүүсийг Парист цуглуулан айлтгал хийжээ. 

1009 - Египетийн захирагч аль-Хакимын тушаалаар Дээд эзний бунхан сүмийг гутаан тоножээ.Бунханыг сүйрүүлсэн мэдээ Европт хүрэн тэр нь Загалмайтнуудын аян дайныг өдөөсөн юм.

1723 - Котлин арал дээр Балтийн  флотын гол бааз Кронштатын цайзыг I Петр  босгуулж эхэлжээ.

1752 - Фонтенбло дахь өргөөнд нь XV Людовик хааны өмнө алдарт гүн ухаантан Жан-Жак Руссогийн “Тосгоны увидисч” гэх нэг үзэгдэлт жүжгийг тоглов. Жүжиг хаанд ихээхэн таалагдаж, гүн ухаантанд өндөр тэтгэвэр тогтоож өгчээ. Ер нь бол дуурь Европт ихээхэн алдаршиж Руссод багагүй мөнгө авчирчээ.

1776 -  Азарган тахианы сүүлээр чимэглэгдсэн Нью-йоркийн бааранд үйлчлүүлэгч нар нь "коктейль" (cock tail – азарган тахианы сүүл) захиалах болжээ.

1799 - Германы химич Шенбайн, Кристиан Фридерик төржээ. Тэрээр озоны хийг нээснээрээ алдартай болсон юм. 

1860 - Хоёрдугаар хар тамхины дайны сүүлчээр Хятад орон Англи-Францын  цэрэгт ялагдлаа. 

1867- Аляскийг Америкт шилжүүлэв. 1867 оны аравдугаар сарын 18-нд Оросын Аляскийг АНУ-д  7.2 сая долларын чекээр солин шилжүүлэх ёслол болжээ. Энэ өдрийг АНУ-д Аляскийн өдөр гэж тэмдэглэдэг. Аляскийг худалдах гэрээг 1867 оны гуравдугаар сарын 30-нд байгуулсан ба Орост төлөх мөнгийг 1868 оны дотор өгч байжээ.Америкчууд эхлээд Аляскийг таван саяар авахыг зөвшөөрч байсан ч Оросын элч Эдуард де Стекль үнийг 7 сая 200 мянган доллар болгож чадсан байна.

1878 - Томас Эдисон цахилгааныг гэр ахуйн хэрэглээнийх болгож өглөө.

1891- АНУ-д зургаа  хоногийн унадаг дугуйны олон улсын уралдаан эхэлжээ.

1892 - Чикаго - Нью-Йоркийн хоорондын телефон утасны арилжааны хамгийн анхны шугам нээгджээ.

1896 - "Нью-Йорк Жорнел" сэтгүүлд анхны комикс буюу зурмал өгүүлэл гарч иржээ.

1907 – Орчин цагийн автобусны урьтал болсон омнибус-моторын туршилт Санкт –Петербургт хийгджээ.

1921 – Оросын бүтцэд Крымын автономыг  байгуулсан тухай зарлиг гарсан байв. Крымыг 1945 онд муж болгосон байгаад 1954 онд Украины бүтцэд шилжүүлсэн юм. 

1923 - Владимир Ильич Ульянов-Ленин  өөрийн ажлын өрөөндөө сүүлчийн удаа оржээ.

1941 - Рихард Зорге Рамзай хэмээх нууц нэрээр “Франкфуртер цайтунг” сонины сурвалжлагч нэрийн дор Японд найман жил Зөвлөлтийн тагнуулчаар ажилласан юм. Зорге 1941 оны аравдугаар сарын энэ өдөр Японы цагдаад баривчлагдаж, 1943 оны есдүгээр сард дүүжлүүлэх ял сонсчээ. 1944 оны арваннэгдүгээр сарын 7-нд Токио­гийн Сугамо шоронд цаазыг гүйцэтгэсэн аж.

1947 - Зөвлөлтийн анхны А-4 гэх баллистик пуужинг хөөргөжээ. Түүнийг СС-ийн  штурмбанфюрер Вернер фон Брауны бүтээсэн Немецийн  ФАУ-2  пуужингийн олзны эд ангиар Калининград хотод угсарчээ. 

1967 - Уолт Диснейн “Ширэнгэн ойн ном” зурмал кино дэлгэцнээ гарлаа.

1986 – Нэг катерт  чирэгдэн гулссан усан цаначдын тоо 100 хүрэн дэлхийн дээд амжилтаар бүртгэгджээ.

1991 – Зөвлөлт Холбоот улсын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн сүүлчийн хуралдаан болжээ.

1992 - Америкийн иргэн Ким Кэрол тоглоомын хөзрийг 61,26 метрт шидэн дэлхийн дээд амжилтын эзэн болов.

2006 – Шотландын эрэгт далайд шидэгдсэн пластик лонх 47 хоногийн дотор 20 мянган милийг туулан Шинэ Зеланд хүрчээ. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)