Тархины хорт хавдартай эх эсэн мэнд амаржжээ

Тархины хорт хавдартай эх Амгалан амаржих газарт энэ сарын 7-нд амаржиж, хүүхдээ эсэн мэнд төрүүлсэн байна. Тодруулбал, Өдгөө 36 настай Ц.Уугансарнай 2200 грамм хүүг кесарево мэс заслаар эсэн мэнд төрүүлжээ.

Тэрбээр жирэмсний найман сартайдаа тархины хорт хавдартай гэж оношлогдсон ч тус эмнэлэгт хяналтад орж, ийнхүү эсэн мэнд амаржсан байна. Эх, хүүхдийн биеийн байдал маш сайн байгаа аж.

Тархины хорт хавдрыг Монголд эмчлэх боломжгүй тул Амгалан амаржих газар ээж, хүү хоёрт туслах аян эхлүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)